Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Боруссиа Дортмунд" дербигийн ялалтаа тоглолтын үеэр бэртсэн Марко Ройст зориулав


2012, 2016, 2021 оны Европын АШТ болон 2014 оны ДАШТ-ийг бэртлийн улмаас өнжсөн Марко Ройс өнөө жилийн ДАШТ эхлэхээс хоёр сарын өмнө мөн бэртээд буй билээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Рурын дерби тоглолтын 28 дахь минутад шагайндаа гэмтэл авснаар дамнуургаар өргүүлэн талбайг чөлөөлсөн юм. Хөлбөмбөгийн олон мянган хөгжөөн дэмжигч түүний бэртэлд санаа зовж буй бөгөөд зарим хэвлэлд түүнийг 3-4 долоо хоног талбайд гарах боломжгүй хэмээн зарлаад буй. Гэхдээ зайлшгүй хагалгаа хийх шаардлагатай гэж үзвэл ДАШТ-ийг өнжихөд хүрч магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. 

Гэхдээ "Боруссиа Дортмунд" клубийн зүгээс түүний бэртэлтэй холбоотой албан ёсны ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Тэд тоглолтын дараагаар "Хурдан эдгээрэй, ахлагч аа" гэсэн тайлбар бүхий зургийг нийтэлсэн бөгөөд Рурын дербигийн ялалтаа түүнд зориулсан хэмээв. 

Ройс 2018 оны ДАШТ-д л тоглосон боловч Германы шигшээ баг хэсгээсээ шалгарч чадаагүй билээ. Тэрээр нэгэнтээ "Хэрвээ болдог бол бүх мөнгөө өгөөд зүгээр л хөлбөмбөг тоглох сон" хэмээн өчсөн удаатай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
13 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
13 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.