Канье Уэст амьдралдаа ганц ч удаа ном уншиж байгаагүй гэдгээ хэлжээ
Alo Yoga-гийн 'Alo Mind Full' подкастын нэгэн дугаарт оролцох үедээ Канье амьдралдаа ганц ч удаа ном уншиж байгаагүй бөгөөд оронд нь зүгээр л ярилцах нь илүү дээр санагддаг гэдгийг хэлжээ. Мөн уран зохиолыг тэрээр дургүй хүнсний ногоотойгоо зүйрлэн ярьсан байна.
"Би үнэндээ ном уншиж байгаагүй. Уншина гэдэг миний хувьд яг л брюссель байцай идэхтэй ижил. Харин хүнтэй ярилцах нь яг л Жиоржио Балдигийн эрдэнэшишийн равиоли шиг" гэжээ.
Жиоржио Балдигийн равиоли дэлхийд алдартай бөгөөд хуучин эхнэр Ким Кардашиантай цуг зочлон зооглож байсан удаатай.
Бас тэрээр урт мессеж ирсэн тохиолдолд эхний хэдэн мөрийг сүүлийн хэдэн мөртэй хамт л уншдаг гэдгээ хэлжээ.
Канье саяхан өөрийн хувийн сургуулийг нээсэн ба "Donda Academy" хэмээн нэрлэсэн билээ. Тэнд сурагч нартаа ярианы урлаг, хэлний урлаг, тоо, шинжлэх ухаан дээр голчлон заадаг бөгөөд визуал арт, кино, дуу, паркурын хичээл ордог гэнэ.