Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Чичарито-г ДАШТ-д оролцохгүй гэдгийг Мексикийн дасгалжуулагч Тата Мартино баталлаа


Мексикийн шигшээ баг энэ долоо хоногт ДАШТ-ий өмнөх цугларалтадаа дөрвөн төвийн довтлогчтойгоор бэлтгэл хийж байгаа ч Катар руу гурвыг нь авч явах тул Чичаритог үлдээнэ гэж дасгалжуулагч Тата Мартино мэдэгдэв.
Өдгөө 34 настай Чичарито "ЛА Галакси" клубт тоглож байгаа бөгөөд тус лигийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин юм. Мөн тэрээр 1986 оны ДАШТ-д Мексикийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байсан Хавьер Эрнандес Гутиерресийн хүү бөгөөд 1954 оны ДАШТ-д тоглож байсан Томас Балказарын ач хүү билээ.

Чичаритогийн аав "Гуадалахара"-гийн нөөц багийн менежерээр ажиллаж байсан бөгөөд 2010 оны ДАШТ-д хүүгийнхээ тоглолтыг үзэхийн тулд ажлаасаа чөлөө хүссэн ч, татгалзсан хариу авч улмаар тэрхүү ажлаа бүр мөсөн орхисон юм. 

Харин Чичарито 2010 онд хэсгийн шатнаа Францын хаалганд ДАШТ-ий анхны гоолоо оруулж байв. Тэрхүү тоглолтод Мексикийн шигшээ баг 2:0-ээр хожиж хасагдах шатнаа шалгарах болзлоо хангасан билээ. Улмаар шөвгийн 16-д мөн гоол оруулсан ч баг нь 3:1-ээр Аргентинд хожигдон ДАШТ-ийг өндөрлүүлж байв. Чичарито тус тэмцээний үеэр 32.15 км/цагийн хурдтайгаар гүйж, тухайн ДАШТ-ий хамгийн хурдан хөлбөмбөгчнөөр тодорч байсан юм.

Харин 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд таван гоол оруулж, хэсгийн шатанд Хорватын эсрэг ганц гоол оруулсан. Мөн 2018 оны ДАШТ-ий хэсгийн шатнаа Өмнөд Солонгосын эсрэг гоолдсоноор ДАШТ-д олон гоол оруулсан Мексик хөлбөмбөгчдийн жагсаалтыг Луис Эрнандесийн хамтаар тэргүүлэх болсон билээ. Мөн гурван ДАШТ-д гоолдсон Мексикийн гурав дахь хөлбөмбөгчин юм. Чичарито мөн католик шашинтан бөгөөд тоглолтын өмнө өвдөг сөгдөн залбирдаг зан үйлээрээ алдартай.

Мексикийн шигшээ баг өнөө жилийн ДАШТ-ий "С" хэсэгт Лионель Месси тэргүүт Аргентин, Саудын Араб, Роберт Левандовский ахлагчтай Польшийн шигшээ багуудтай тоглохоор болоод буй билээ. 

Морено хэлэхдээ "Цаасан дээрээс нэрсийг уншихад бидний багтсан хэсэг "үхлийнх" мэт санагдах болно. Аргентин л гэхэд ДАШТ-д түрүүлэх магадлалтай багуудын нэг. Гэхдээ биднийг 2014 оны ДАШТ-д Германыг хожиж, дараа нь Шведэд хожигдоно гэж хэн ч таамаглаагүй. Тиймээс бид анхаарлаа сайтар төвлөрүүлэх ёстой. Польш, дараа нь бид Аргентин болон манай гарагийн шилдэг хөлбөмбөгчин Мессид анхаарлаа хандуулах болно. ДАШТ-д үргэлж л том сорилтуудтай тулгарах учраас үүнд бид бэлэн байна" хэмээн өчжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
2
3 цагийн өмнө
23 настай Сандро Тоналиг 50 удаа бооцоо тавьсан хэрэгт буруутгалаа
3
4 цагийн өмнө
Миягино дэвжээний бөхчүүд: Бид бүгдээрээ оякатадаа хайртай
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.