Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Испанийн шигшээ багийн 15 тоглогч дасгалжуулагчаа эсэргүүцэн шигшээ багийг орхихоо мэдэгдэв


Испанийн хөлбөмбөгийн холбоо эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Вильдаг огцруулах тоглогчдын хүсэлтийг хүлээн аваагүй тул 15 хөлбөмбөгчин Испанийн шигшээ багийг орхих болсноо зарлаад байна. Тус холбоонд дээрх 15 хөлбөмбөгчин дасгалжуулагч Хорхе Вильдаг огцруулахыг шаардсан ижил утга бүхий цахим захидал илгээсэн аж.

Шалтгаан нь дасгалжуулагч Хорхе Вильда тэдний "сэтгэл санааны байдал" болон эрүүл мэндэд "сөргөөр" нөлөөлж байна гэж мэдэгдэв. Харин Испанийн хөлбөмбөгийн холбооноос тоглогчдод шахалт үзүүлэхгүй, гэхдээ тоглохыг хүсэхгүй байгаа тоглогчдыг шигшээд дуудахгүй гэж хариулжээ.

Тус холбооны зүгээс "нөхцөл байдлын" талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд шаардлага тавьсан тоглогчдын нэрсийг мөн дурдаагүй юм. Испанийн хэвлэлүүдийн мэдээлснээр Ballon d'Or шагналын эзэн Алексиа Путеллас тэдний дунд байгаагүй гэв. 

Испанийн хууль тогтоомжийн дагуу шигшээ багийн дуудлагыг хүлээж авахгүй байх нь 2-5 жилийн хугацаанд хориг арга хэмжээ авч болзошгүй ноцтой зөрчилд тооцогдоно гэж мэдэгдэлдээ дурджээ. Холбооноос тоглогчдын эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэж мэдэгдсэн ч "алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйхгүй" л бол тэднийг дахин шигшээ багт тоглуулахгүй гэдгийг мөн онцолжээ.

Түүнчлэн мэдэгдэлдээ "Испанийн хөлбөмбөгийн холбоо ямар ч тоглогчийн дарамт шахалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Шигшээ багт "Испанийн өмсгөлийн өнгийг бахархалтайгаар хамгаалах тууштай тоглогчид" хэрэгтэй байна" гэжээ.

Вильда Испанийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Зарим тоглогчид хувцас солих өрөөний кодыг эвдсэн" гэж хэлсэн ч дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.

Тус холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес хатуу үзэлтэй гэдгээрээ алдартай бөгөөд Испанийн хөлбөмбөгийн албаны бусад хүмүүстэй байнга зөрчилддөг.

Вильда 2015 онд эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон бөгөөд түүнийхээ дараахан зарим тоглогчдыг хэл амаар доромжилсон хэмээн буруутгагдаж байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
11 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
11 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.