Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

МУГТ Э.Содномпилжээ пара пауэрлифтингийн Европын АШТ-ээс алтан медаль хүртлээ


Гүржийн Тбилис хотноо пара пауэрлифтингийн Европын АШТ IX сарын 22-30-нд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ өрсөлдсөн юм.

Тэрээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртжээ.

Э.Содномпилжээ өнгөрсөн хавар пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ-нд цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болсны сацуу дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэрээр мөн 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй. 

Э.Содномпилжээ IPF төрөлд ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальтай, түүнчлэн пара төрөлд ДАШТ-ий нэг алт, хоёр мөнгөн медальтай. Есөн удаа дэлхийн рекордыг шинэчлээд байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдо бөхийн Азийн АШТ-д анх удаагаа түрүүллээ
2
2 цагийн өмнө
Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн нар Азийн АШТ-д финалдлаа
3
3 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авахад ганцхан даваа үлдлээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.