Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Д.Сарангэрэл хүний эрхийн зөрчил, ёс зүйн алдаа гаргаж, сайдаас огцорлоо


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарын танхимынхаа нэг гишүүнийг огцруулах захирамжийг Токиогоос яаралтай гаргав. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, энэ тухай мэдэгдлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр Төрийн ордонд болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Манай яамныхан ядуурлын түвшнээс дор байгаа айлуудыг “улны” хэмээн нэрлэдэг” гээд ийм 1500 өрхийн гишүүдэд ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх тухай мэдэгдсэн нь олны бухимдлыг төрүүлэв. Тэрбээр өнөөдөр “Болгоомжгүй үг сонгож алдаа гаргасандаа миний бие хүлцэл өчиж байна” гэж мэдэгдсэн боловч нийгмийг бухимдуулсан сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр даруй гарлаа. 

Д.Амарбаясгалан “УИХ, Засгийн газрын бодлогыг танилцуулах чуулганы үеэр ХНХ-ын сайд мэдээлэл хийхдээ гаргасан алдаанаас ард түмэн ихээхэн дургүйцэж, Засгийн газарт хаяглан хоёр өдөр дараалан шүүмжиллээ. Тиймээс бид ард иргэдээсээ хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн 14, 19 дүгээр зүйлүүдэд заасан хүний эрхийн заалтуудыг зөрчсөн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргасан” гэв. Д.Сарангэрэл өөрийн зүгээс хүний эрхийн зөрчилтэй, ёс зүйн асуудал гаргаснаа гүнээ ухамсарлаж, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ давхар гаргасан аж. Дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллах юм байна.

Хуулийн дагуу сайдыг огцруулахад Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг бөгөөд энэ үйл явц мөн эхэлжээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.