Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хамгийн сайхан үерхлийг бүтээхэд туслах 40 "хөөрхөн" санаа


Сайхан үерхэл нөхөрлөлийг бүтээх тийм ч амархан биш. Нэгнээ танихгүй, өөр өөр "ертөнц"-ийн хоёр хүн харилцан ойлголцож, бие биедээ халуун дулаан хайрыг мэдрүүлэн, сайхан үерхлийг бүтээхэд чамгүй хичээл зүтгэл, хүчин чармайлт шаардагдах болно. Сайн найз залуу, сайн найз охин байхыг хүсвэл нэгэндээ чин сэтгэлээсээ хандаж, дараах "хөөрхөн" санаануудаас хэрэгжүүлж, цаашдаа ч санаж яваарай. 

#1 Нэгнээ хүлээлгүй, өөрийн санаачилгаар "сэтгэл" гаргах

Түүнийг л эхний алхмыг хийхийг хүлээлгүй, хэн хэндээ сэтгэлээрээ хандах нь маш чухал. 

#2 Өөрийнхөөрөө байх

Түүний дэргэд өөрийнхөөрөө байж, тав тухтай, аз жаргалтай байгаагаа илэрхийлдэг байгаарай. 

#3 Хамт алхахдаа гараас нь хөтлөх

#4 Түүнд анхаарал тавьж, жижигхэн "хөөрхөн" зүйлс хийдэг байх

"Дэлгүүрт явж байгаад чамайг санагдуулсан учраас авсан" гээд жижигхэн тоглоом, түлхүүрний оосор ч юм уу өгвөл ямар вэ? 

5000 төгрөгт багтааж хайртай хүнээ баярлуулах 10 "хөөрхөн" санаа

#5 Үгээс илүү үйлдлээрээ анхаарал халамж тавих

"Хоолоо сайн идээрэй" гэж хэлэх хөөрхөн л дөө. Гэхдээ завгүй үед нь ажил, сургууль дээр нь хоол аваад очвол бүр ч хөөрхөн! 

#6 Түүнд өөрийн гэсэн орон зайг нь өгдөг, хамгийн күүл найз залуу/ найз охин байх

Түүнд найз нөхөд, гэр бүл, сонирхолдоо зарцуулах цаг зав хэрэгтэйг мэддэг күүл нэгэн байгаарай. 

#7 Сонирхолтой болзоо товлох

Үерхэж эхэллээ, хамт амьдардаг боллоо гээд л юмс сонирхолгүй болох албагүй. Тиймээс сонирхолтойгоор болзож, шинэ сайхан мэдрэмжээр дурсамж бүтээгээрэй. 

Сонирхолтой болзооны 40 САНАА

Намрын болзооны 30 санаа

#8 Түүний хамгийн сайн найз байх

Судалгаанаас үзэхэд сайн найзуудаас эхэлсэн хосын харилцаа илүү урт удаан үргэлжилдэг гэнэ. 

#9 Нэгэндээ "toxic" мэдрэмж төрүүлэхээс зайлсхийх

Утсыг нь шалгах, лайк дарсан хүн бүртэй нь хардах, үргэлж хамт байхыг шаардах, үгийг нь сонсохгүй байх, экстэйгээ харьцуулах гэхчлэн үерхлийн "эрүүл бус" мэдрэмж төрүүлэхээс зайлсхийгээрэй. 

#10 Түүний дэмжигч байх

Тэр магадгүй амьдралдаа нэг ч удаа сагс тоглож үзээгүй байж мэднэ. Гэхдээ л тэр тоглохыг хүсэж байвал "доош нь" хийлгүй, хамгийн сайн дэмжигч нь байгаарай. 

#11 Хамт хөгжилдөж, элгээ хөштөл инээлдэх

#12 Нээлттэй ярилцах

Хосуудын хооронд үл ойлголцол үүсдэгээс л хамаг "зовлон" үүдэлтэй билээ. Анхнаасаа л хоорондоо нээлттэй ярилцаж, бодож мэдэрч буйгаа чөлөөтэй илэрхийлээд сурчихвал дээр... 

#13 Бүхнийг төгс төгөлдөр байлгах гэж хичээх хэрэггүй

Өдөр бүхэн романтик байж, уулзах бүртээ "төгс" болзох албагүй. Чи түүнд өдөр бүхэн хамгийн сайхнаараа харагдах ч албагүй. 

#14 Бие биенийхээ ертөнцтэй илүү гүн гүнзгий танилцах

Дуртай дуу хөгжим, ном зохиол, кино, сонирхол гэхчлэн бие биедээ дуртай зүйлсээ хуваалцсаар байгаарай.  

#15 "Хязгаартай" хардах

Харамлах сэтгэл хүн бүхэнд төрж болно. Гол нь хязгаартай. Хаа хүрээд зогсохоо мэддэг байхад л болно. 

#16 "Аюулын" дохиог анзаарч байх

Тэр чамд гар хүрэх, үг хэлээр доромжлох, өөрийгөө "азгүй" амьтан мэтээр мэдрүүлэхэд хүргэж байгаа бол зүгээр орхих хэрэггүй. Нэг муудалцаад л харилцаагаа дуусгах албагүй ч эрүүл бус харилцааг эртнээс тасалсан нь дээр... 

Үерхлийн эхний хагас жилд ажиглагддаг 9 "анхаарлын тэмдэг"

#17 Түүний итгэлийг алдахгүй байх

Энэ магадгүй хамгийн чухал нь... Нэгэндээ итгэж, үерхлээ эхлүүлсэн юм чинь хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байхыг хичээгээрэй. 

#18 Түүний оронд өөрийгөө тавьж боддог байх

Нэгэнт л нэгнийхээ "дотор" орж үзэж чадахгүйгээс түүний оронд өөрийгөө тавьж, асуудлыг түүний өнцгөөс харахыг хичээдэг байгаарай. 

#19 Ганцаараа биш хамтдаа хичээх

Нэг нь илүү хичээж, нэг нь илүү чармайлт гаргаад л байвал үерхэл харилцаа удаан үргэлжлэхгүй. 

#20 Тэр өчигдөр "хүссэн" гээд өнөөдөр "хүснэ" гэсэн үг биш.

Хосууд ч гэсэн нэгнээсээ бэлгийн харилцааны зөвшөөрөл авч, хүсэл мэдрэмжийг нь хүндэтгэх хэрэгтэй. 

16 өдөр 16 блог: Зөвшөөрөл

#21 Түүний хамгийн хүнд бэрх үед дэргэд нь байх

#22 Түүний хамгийн аз жаргалтай, баяр хөөртэй үед нь дэргэд нь байх

#23 Өөрийгөө ойлгуулахад суралцах

#24 Түүнийг ойлгохыг хичээх 

#25 Ямар ч үл ойлголцлын дараа эвлэрэх зай үлдээх

#26 Түүнтэй ярихдаа хамгийн хөөрхөн, халуун дулаанаар өнгөөрөө ярих

#27 Санаандгүй үед нь залгаж, өдрөө хэрхэн өнгөрүүлж буйг нь асууж, санаа тавих

#28 Нэг удаа ч болов, шөнийн 3 цагт залгаад санаж буйгаа хэлэх (Дандаа биш шүү)

#29 Түүнд эрхлэх, түүнийг эрхлүүлэх

#30 Түүний төрсөн өдрийг мартагдашгүй хамгийн сайхнаар тэмдэглэж өгөх

#31 Шинэ жил, хүүхдийн баяр, чухал өдрүүдээр түүнийг баярлуулах, хамтдаа баярлах

#32 Түүнийг дуудлагад чинь эргүүлэн хариулах цаг өгөх

Нэг дор 3 удаа залгаад, залгангуут авсангүй гэж гомдоллох хэрэггүй дээ... 

#33 Түүнд талархаж, өөрийн чинь төлөө хийж буй зүйлст баярлаж буйгаа илэрхийлэх

#34 Өнгөрсөн харилцааг нь сануулж, хэрүүл өдөж, экстэй нь өөрийгөө харьцуулахгүй байх

#35 Тэр чиний бүх асуудлыг шийдэгч биш гэдгийг санах. 

Бид амьдралдаа урам хугарах үедээ хамгийн эхэнд дэргэдээ байгаа хүнийг буруутгачих гээд байдаг шүү дээ. 

#36 Түүнгүйгээр ч аз жаргалтай байж, цагийг хөгжилтэй өнгөрүүлж сурах

Нэгнээсээ хэт хамааралтай хосуудын харилцаа удаан үргэлжилдэггүй бөгөөд хэн хэндээ сэтгэлийн зовлон болох вий. 

#37 Түүний сул талуудыг хүлээн зөвшөөрөх

#38 Хамтдаа өөрчлөгдөх. Гэхдээ илүү сайнаар! 

#39 Хамгийн чухал нь, бусдыг чин сэтгэлээсээ хайрлахыг хүсвэл өөрийгөө хайрлаарай. 

#40 Эцэст нь, кино, ном зохиолд гардаг шиг хамгийн сайхан хайрыг хүсэж байвал өөрөө түүнийг хүртэхүйц нэгэн байх хэрэгтэйг санаарай. 

Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
9 өдрийн дотор 2060 удаа цагдаа руу залгасан эрийг баривчилжээ
2
2 цагийн өмнө
Хүн бүрийн мэдэх 9 төрлийн үзэгч + Та аль нь вэ?
3
6 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.