Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хот төлөвлөлт, ландшафтын мэргэжилтэн залуус паркийг тохижуулах талаар санал бодлоо илэрхийлэв


Өчигдөр хот төлөвлөгч, архитектор, тээврийн болон ландшафт мэргэжилтэн 100 гаруй залуус "White Rock" төвд цуглаж, Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг тохижуулах талаар санал бодлоо уралдуулав. "Паркаа шинээр төсөөлцгөөе" үйл ажиллагааны зохион байгуулагч "Бүтээлч 100" ТББ, уг талбайг ногоон байгууламжаар тохижуулах төслийг санаачлагч, санхүүжүүлэгч "Рио Тинто Монгол" компани паркийн тохижуулалтад залуусын саналыг тусгахаар зорьж буй нь энэ аж.

"Паркаа шинээр төсөөлцгөөе" үйл ажиллагааны үеэр оролцогчид Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талбайд явган аялал хийж орон зайн үнэлгээ, хүний болон бусад хөдөлгөөний урсгалыг зураглав. Ингэхдээ бага, өсвөр насны хүүхдүүд, өндөр настан, оффис ажилчид, тусгай хэрэгцээт иргэд гээд нийгмийн бүхий л бүлгүүдэд ээлтэй тохижилтын саналууд гаргахаар ажилласан юм. Төгсгөлд нь арга
хэмжээнд оролцсон мэргэжилтнүүд саналаа гаргаж зохион байгуулагчдад хүлээлгэн өгчээ. Удахгүй уг саналыг нэгтгэн танилцуулах юм байна. 

"Рио Тинто Монгол" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га талбай (Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх)-г олон улсын жишигт нийцүүлэн ногоон байгууламж хэлбэрээр тохижуулахаар болсноо зарлаад буй. Нийслэл, Үндэсний соёл амралтын хүрээлэн, "Рио Тинто Монгол" компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт гуравласан гэрээ байгуулсан билээ. 

Төсөл дөрвөн жил үргэлжилнэ. Ирэх нэг жилд бүтээн байгуулалтыг хийх бол үлдсэн гурван жилд нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг бойжуулах, арчлах ажлыг үе шаттайгаар хийх аж. Улаанбаатарчуудад амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой орон зай бий болгох нэн шаардлагатай энэ үед сайхан мэдээ дуулгасан энэ төслийг хэрэгжүүлэхдээ "Рио Тинто Монгол" ХХК олон нийтийн оролцоог хангахад сайтар анхаарна гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.