UBLife Logo
Newsfeed

Сексийн тухай ярилцах уу?

Сексийн тухай ярилцах уу?

Бид энэ долоо хоногоос эхлэн, хосын харилцаа, болзоо, хайр дурлал, бэлгийн амьдралын тухай төрөл бүрийн сэдвийг хөндсөн зурвас хүргэхээр “Loveрхэл” булангаа нээж байна. Энэ булангаас та долоо хоног бүр романтик, сексийн харилцааны тухай унших болно. Анхны зурвас маань сексийн тухай. 

Барууны кино, цувралуудыг үзэхээр тэр зүгийн өсвөр насны хүүхдүүд тун баялаг сексийн амьдралтай юм байна гэж бодогддог. Сексийн тухай нээлттэй ярилцаж дадаагүй нийгэмд өсөж өндийсөн бидний хувьд бол түүнийг харахаар замбараагүй, юу юугүй л аюулын харанга дэлдмээр санагдаж мэднэ. Гэхдээ сексийн эрх чөлөө гэдэг үнэндээ тийм айж эмээмээр зүйл юм уу? Нэг талаас, секс гэдэг чинь цанаар гулгаж, дугуй унахтай төстэй юм биш үү? 

Сексээс таашаал авч, сексийн хүрээнд өөрийгөө таньж мэдэх гэдэг тухайн хүн өөртөө мэдрэх эрх чөлөө хэр өгдөг вэ гэдгээс шалтгаалж байдаг. Зарим хүн, жишээ нь, squirt хийхийг санаанд оромгүй гажиг зүйл гэж хүлээж авна, шээс гэж сэжиглэнэ (бага зэрэг ч бий л дээ), харин заримынх нь хувьд энэ бол сексийн салшгүй бүрэлдэхүүн. Үүнгүйгээр сайхан харилцаатай, бүрэн дүүрэн мэдрэмжтэй байж мэдээж болно, гэхдээ оюун санааны ийм “түгжээ” олон байх тусам сексийн ашиг тусыг хүртэх боломж багасах зүй тогтол байх болов уу гэж санагддаг юм. Манай нийгэм дэх секстэй холбоотой түгээмэл ойлголтууд хүнийг бүр дангинатал түгжчихсэн байх нь олонтоо. Секс бол заваан, аюултай, ил яригдах ёсгүй зүйл гэх үзэл дор хүн хэр таашаал авч чадах бол?  

Ийм л болохоор анхнаасаа сексийн эрх чөлөөг бузар муухай зүйл гэж үзэлгүйгээр, харин чөлөөтэй орчинд, зүй зохистойгоор хийх талаас нь хүүхдэдээ ярьж, хэлж өгч өсгөвөл илүү дээр ч юм шиг санагдах болсон. Эцэг эхтэйгээ сексийн талаар эмээлгүй ярилцаж, санал бодлоо хэлж чаддаг хүүхдүүд илүү хожуу бэлгийн харилцаанд ордог, орсон ч илүү сайн хамгаалдаг гэдгийг судалгаа харуулдаг. Харилцаанд орж, үерхэж нөхөрлөснөөр бусдыг илүү сайн танихаар зогсохгүй өөрийгөө ч илүү таньж мэднэ. 

Хэнээс ч эмээж, шүүмжлүүлж, өөрийгөө хайрцаглалгүйгээр либидогоо таньж, хүслээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бидэнд хэрэгтэй. Нэн ялангуяа эмэгтэйчүүдэд. “Journal of Sex and Marital Therapy” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд л гэхэд оролцсон эмэгтэйчүүдийн 81.6 хувь нь дан үтрээгээр тавьж чаддаггүй гэж хариулсан байх. 65 хувь нь дандаа тавьж чаддаггүй, 10 хувь нь хэзээ ч дур тавьж үзээгүй гэжээ. Ер нь секстэй холбогдолтой ихэнх судалгаанд энэ үзүүлэлтүүд ойролцоо харагддаг. 10 эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа нэг ч удаа тавьж үзээгүй байх нь зүгээр үү? 

Энэ мэт олон асуултыг тавьж, долоо хоног бүр хариулт эрж ярилцах болно. Хамт байгаарай. 

Орондоо ч, хосын харилцаанд ч, ер нь аливаа харилцаанд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг нэгэн байхын төлөө хундага өргөе. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
7
1
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.