Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Teen Хуралдай” байгальд ээлтэй залуу манлайлагчдын чуулганд 21 аймгийн сурагчид оролцоно


Монгол Экологи төвөөс хэрэгжүүлдэг "Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус" хөтөлбөрийн хүрээнд Нийслэл болон 21 аймгийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл болох 90 оролцогчийг хамруулсан "Teen Хуралдай" байгальд ээлтэй залуусын чуулганыг 11-р сарын 25, 26-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү чуулганд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 500 гаруй 15-18 насны хүүхэд, залуус өргөдлөө явуулснаас 90 оролцогч шалгарсан билээ.

Уг арга хэмжээ нь ахлах ангийн сурагчдад Монголын түүх, соёл уламжлалыг сонирхолтой арга хэмжээ, багийн ажиллагаануудаар дамжуулан сурталчлах, бахархлыг төрүүлэхээс гадна байгаль орчноо хайрлан хамгаалах чадварыг олгох, цаашлаад шийдвэр гаргалтад залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Хуралдайн үеэр залуус дэлхий дахинд болон Монголд тулгамдаад буй асуудлуудтай танилцахаас гадна, залуусын оролцооны ач холбогдлыг танин мэдэж есөн овог аймагт хуваагдан, эртний Монгол Хуралдай явагддаг байсан зарчмаар байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх тогтоол, тунхаглал боловсруулан батлах сонирхолтой арга хэмжээнд оролцох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.17
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.