Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Squid Game" киноны жүжигчин У Ён-су бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж эхэллээ


11 сарын 25 буюу баасан гарагт Сувон дүүргийн прокурорын газрын Соннам дахь салбараас жүжигчин У Ён-суг өмнө нь 2017 онд эмэгтэй хүний биед зохисгүй байдлаар хүрсэн гэх хэрэгт холбогдож байсан тухай мэдээлэл гарсан юм. 2021 оны арванхоёрдугаар сард энэхүү гомдлыг цагдаагийнхан хохирогчийн талаас хүлээн авчээ. 2022 оны хоёрдугаар сард яллах дүгнэлттэй холбогдох баримт бичгүүдийг дээд шатны байгууллагад шилжүүлсэн бөгөөд прокуророос нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хүсэлт гаргасны дагуу гэрчүүдтэй уулзаж, өмгөөлөгчдийн саналыг авч, дөрөвдүгээр сард хэргийг цааш шилжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Хохирогч цагдаагийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан тул прокурорын зүгээс хэргийг дахин шалгаж эхэлжээ. Прокурорын мөрдөн байцаалтын явцад жүжигчин У Ён-су уг мэдэгдлийг үгүйсгэн, өөрийгөө гэм буруугүй хэмээн илэрхийлжээ.

Жүжигчин JTBC-т өгсөн яриандаа "Би голын дагуу зам зааж өгөхөөр гараас нь атгасан төдий. Би түүнээс уучлал гуйсан ч энэ нь би өөрийгөө буруутай гэж үзэж, хүлээн зөвшөөрч байгаа болохоор биш юм" хэмээн хэлжээ. Гэвч хохирогчийн мэдүүлгийг нотлох баримттай хэмээн үзэж цааш шүүхэд шилжүүлээд байгаа юм байна.

У Ён-су Netflix-ийн алдарт "Squid Game" цувралд тоглож, энэ оны нэгдүгээр сард АНУ-д болсон "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын үеэр телевизийн төрөлд шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.