Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ЭМЭГТЭЙН ТҮҮХ | УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн манлайллын түүхээс онцлох 10 эшлэл


"Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ ТББ-ын консорциумаас "Эмэгтэйн түүх" үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг билээ. "Эмэгтэйн түүх" нь Монголын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй улс төрч эмэгтэйчүүдийн урам зоригтой түүхийг хуваалцах, талархах, улс төрч эмэгтэйчүүд танилцах, сүлжээгээ бэхжүүлэх, эв санаагаа нэгтгэх зорилготой юм. Тус үйл ажиллагааны 10 дахь зочноор УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа хүрэлцэн ирж, өөрийн түүхээс хуваалцсан бөгөөд бид онцлон түүний 10 эшлэлийг хүргэж байна.


#1

Австралийн Ерөнхий сайд асан Жулиа Гиллард, Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Ngozi Okonjo-Iweala нарын хамтран бичсэн “Эмэгтэйчүүд ба манлайлал” номонд “Заримдаа эмэгтэй удирдагчдад уналтын хүнд үед л боломж олддог” хэмээн бичсэн байдаг. Шилдэг эрэгтэй удирдагчид уналтад, ялагдалд нэрээ наахыг хүсдэггүй. Хэрвээ МАН 2012 оны сонгуульд ялалт байгуулсан бол надад 2013 онд Нарийн бичгийн даргаар ажиллах боломж олдохгүй ч байсан байж магад.  


#2

Эмэгтэй, залуу байхын зовлонг би эрт мэдэрсэн. Гадаадад төслийн удирдагчаар ажиллаж байхдаа ааваасаа ч ахмад эрэгтэйчүүд удирддаг байлаа. Тэр үед ази эмэгтэйн зангаараа “Алив ээ, би” гэсээр өмнөөс нь ажлыг нь хийчихнэ. Гэтэл нэгэнтээ удирдлагад маань ажиллаж байсан хүн хажууд тамхиа татчихсан, би өмнөөс нь ажлыг нь гүйцэтгэчихсэн зогсож байна. Энэ байдал удаан үргэлжилбэл насаараа гүйцэтгэх ажил хийнэ гэдгээ анзаарч, бусдыг ажиллуулж чаддаг байхын чухлыг мэдэрсэн.


#3 

Миний амьдралдаа баримталдаг нэг зарчим бол оюун бодолдоо орж буй мэдээлэлд цензуртай байх. Дэлхийн олон амжилттай явж буй хүмүүс оюун бодлоо сүм хийд шиг ариун байлгах зарчим баримталж хов жив, хэрэггүй сошиал, сөрөг хүмүүсээс татгалздаг юм билээ. Тархинаасаа бүтээлч санаа гаргая, зөв бодол төрүүлье гэж бодож байвал тархи руугаа оруулж буй мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах хэрэгтэй. 

#4 

Залуу байхад алдаа гаргах орон зай байдаг. МАН-ын Нарийн бичгийн даргаар сонгогдох үедээ би дөнгөж 32 настай байлаа. Бага хурал дээр намынхаа даргын нэрийг буруу хэлчихээд буухад хүмүүсийн нүд “Энэ охины карьер ингээд л дууслаа даа” гэсэн харцаар харж байсан. Харин би улс төрийн тухай сайн мэдэхгүй байсан тул ямар том алдаа гаргаснаа ч өөрөө сайн ойлгоогүй.


#5

Намайг улс төрд ороход эргэн тойрны маань эрэгтэйчүүд “Чи чадна, Булгаа” гэж үргэлж дэмждэг байсан. “Улс эх орондоо зүтгэе” гэсэн жирийн л бодолтой эмэгтэйд энэ бүх урам, дэмжлэгийн үр дүнд аажим аажмаар зориг бий болж өдийг хүрсэн. Би аливааг хийхдээ чин сэтгэлээсээ хийх, үгүй бол болих ёстой гэж боддог. Амьдралынхаа үнэ цэнтэй он жилээ улс төрд зарцуулбал үзэл бодолдоо үнэнч, тууштай, зоригтой явахыг эрмэлздэг. 

#6

Австралийн ахлах сургуульд суралцаж байхдаа “Иргэн өөрөө оролцоотой байж л сайхан нийгэм бий болдог” гэдгийг ойлгож авсан. Дэлхийн хамгийн хөгжилтэй тэр улсад хүртэл иргэд нь гудамжаа, хороогоо улам гоё болгоё гэж хамтран төсөл санаачлаад хэрэгжүүлдэг юм билээ. 


#7

Улс төрд орсноос маань хойш над руу чиглэсэн дайруултууд ирэх бүрийд аав, ээж илүү шаналж байгаа нь надад хэцүү байдаг. Одоо тэр хоёр минь арай гайгүй тоодоггүй болж сурч байгаа. Хүмүүсээс дотор муухайрмаар доромжилсон мессежүүд надад ирдэг. Харин би түүнийг нь туслахдаа “ялгаад устгачих” гээд өгчихдөг юм.


#8

Сэтгэл санаагаа эрүүл байлгахын тулд хоббитой бай. Оюутан надад дэлгүүр хэсэж стрессээ тайлах мөнгө байгаагүй болохоор өөрт хамгийн хямд төсрөөр нь гадаа гүйж, дугуй унадаг байсан. Хожим энэ бүх хоббинуудаа нэгтгээд триатлоны спортоор хичээллэж эхэлсэн.

#9 

Хүүхэд, эмэгтэйчүүд гээд нийт хүн амын 67 хувийнх нь асуудлыг УИХ-ын эмэгтэй гишүүд шийдэх ёстой гэж ярьдаг. Гэтэл УИХ-ын нийт гишүүдийн 17.3 хувь нь л эмэгтэй хүн байна. 


#10

Нийгмийн шилжилт явагдахад бүтэн үе хаягдсан шүү дээ. Өдгөө Монголын хүн амын гуравны нэг нь ядуу байхад зэрлэг ардчиллын цэвэр өрсөлдөөнт зарчмаар хандах боломжгүй гэж би боддог.

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
4 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
22 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.