Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн шинэ оюутнуудын ойлгох 13 зүйл

Магадгүй би улс төрийн ангид биш урлагийн сургуульд орох ёстой байсан юм болов уу?


1. Хичээл эхлэх өдөр ойртох тусам гаргасан шийдвэртээ эргэлзэж эхлэх болно. “Би энэ ангид орох нь үнэхээр зөв шийдвэр мөн гэж үү? Магадгүй би улс төрийн ангид биш урлагийн сургуульд орох ёстой байсан юм болов уу”

2. Шинэхэн оюутнуудын хувьд ангиа олно гэдэг хамгийн бэрх зүйлсийн нэг. Бараг замдаа тааралдсан хүн бүхнээр заалгаж арай гэж нэг ангид ороод суухад амьдралдаа сонсож байгаагүй зүйлийн чинь тухай лекц орж байх тохиолдол цөөнгүй. Харин чи хэсэг сонсож суусныхаа дараа л анги андуурсанаа ойлгох болно.

3. Оюутны амьдрал дэндүү хэцүү санагдаж, “Буцаад арван жилдээ орох юмсан” гэж нууцхан харуусан суух үе цөөнгүй.

4. Нэг паар хичээл бүхэл бүтэн цаг гучин минут зогсолтгүй үргэлжлэнэ гэдгийг бодох бүрийд өөрийн эрхгүй эвшээлгэх болно. “Өмнө нь дөчин минутын хичээл яагаад тийм удаан санагддаг байсан юм бол оо?”

5. Оюутан болсон эхний өдрөөс л бүхнийг өөрийнхөөрөө хийхийг хүсэх болно. Учир нь чи одоо “Том хүн” болсон...

6. Их сургуульд ороод амьдралаа цоо шинээр эхэлнэ гэсэн эрч хүчээр дүүрэн хичээлийн шинэ жилийг эхлүүлэвч, нэг сарын дараа гэхэд оюутны амьдралын эрээн барааныг ойлгож, хувь тавилантайгаа эвлэрэх болно.

7. Ашгүй нэг дүрэмт хувцаснаас салж өдөр бүр дуртай хувцсаа өмсөх үе ирж байгааг тохиолдуулж хэсэгтээ л хамаг байдаг шинэ, ганган хувцасаа өмсөх болно.

8. Их сургуульд орсон эхний жил бараг тааралдсан хүн бүр “За, ямар сургуульд орсон бэ” гэсэн асуултыг тавина. Энэ асуулт толгойноос чинь салахгүй эргэлдэх болно.

9. Зарим хүмүүс даалгавраа хийхийн тулд амьдралдаа анх удаа номын санд карт нээлгэж суух болно. Энэ бараг л цоо шинэ ертөнцтэй танилцаж байгаатай адил гээч.

10. Хичээлд орохдоо 60-100 хуудастай дэвтэрнүүд худалдаж авна. Гэхдээ шинэ оюутнууд тэр зузаан хуудастай дэвтэрнүүд эхний хэдэн хуудсан дээр л бичнэ гэдгээ мэддэггүй.

11. Хичээлийн эхний өдөр ангийнхан чинь бүгд гоц ухаантай, мундаг хүүхдүүд шиг санагдавч удалгүй чи тэднийг өөртэйгээ адил “амьдрах гэж ядаж байгаа” нэгэн гэдгийг ойлгох болно.

12. Ганц биечүүд ангийнхаа хамгийн хөөрхөн охин, залуу руу харц унагасаар хичээлийн цагийг барах явдал цөөнгүй.

13. Нэг дор олон шинэ танилтай болсны дүнд хэсэгтээ л фэйсбүүкийн найзын хүсэлтэд дарагдана. Харин хэн нь хэн бэ гэдгийг ялгах гэж л багагүй толгойгоо гашилгах хэрэг гарна даа.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.