Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нийслэлийн өр 2.4 ихнаяд төгрөгт хүрчээ


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нийслэлийн өрийн хэмжээний талаар асуулт асуув. Тэрбээр “Хоёр жилийн өмнө Хотын дарга Д.Сумъяабазар болон МАН-ынхан нийслэлийн асуудлыг зургаан сарын хугацаанд шийднэ гэж амласан. Өнгөрсөн жил нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг баталсан. 2023 оны төсвийг 20 их наядаар баталсан ч Улаанбаатар хотын өр 2.4 их наяд төгрөг байна. Ирэх онд 92.6 тэрбум төгрөгийн өр төлөх юм байна. Үүнд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрийн үндсэн болон хүүгийн өрийг төлнө. Үүнд тайлбар өгнө үү?" хэмээв. 

Түүний асуултад Нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сүүлийн 30 жилд нийслэлээр дамжуулан авсан өрийг нийслэл төлөхөөр болсон. 2022 оны зургаадугаар сарын байдлаар 24 төрлийн төсөл арга хэмжээтэй холбоотой 2.4 их наяд төгрөгийн өртэй байгаа. Энэ онд 69 тэрбум төгрөгийг төлсөн бол 2023 онд 92.6 тэрбум төгрөгийг төлөхөөр төсөвт тусгасан” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нэмж тайлбар өгөхдөө “2.4 их наядын өрийг анх удаа л ярьж байна. Өрийн удирдлагын менежментгүй байсныг би ирээд өрийн тасагтай болгосон. Одоо өрийн удирдлагын менежмент хийх гээд Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас техникийн туслалцаа аваад явж байна. Нийслэлийн урсгал зардал -117 тэрбум байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 52 тэрбум орлого нэмж төвлөрүүлэхийг нийслэлд шилжүүлсэн. Ингэснээр нийслэлийн ачаалал улам нэмэгдэж, улмаар дүүргүүдэд хүндрэл үүсэх юм. Тэгэхээр хамтдаа хичээхээс өөр замгүй" гэлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
2
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
3
2024.02.27
Хэний ЭМД-ыг төр хариуцдаг вэ?
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.