Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японд айлчлал хийж байна


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр Токио хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтав.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзана.

Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.

Хамгийн их уншилттай
1
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
2
2023.03.17
Гэрлэлт чухал биш гэдгийг батлах Мишель Йео, Жан Тодт нарын 19 жилийн хайр
3
2023.03.13
Тайзан дээр уранхай жинс, сникерстэй гарсан Лэди Гага бүдэрсэн зурагчинд туслахаар яарав
холбоотой мэдээ
1
Уржигдар
Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал
2
3 өдрийн өмнө
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
3
2023.03.28
Ирит Бен-Абба Витале: Төв талбай дээр Израилийн төрийн дуулал эгшиглэхэд сэтгэл ихэд хө...
санал болгох
1
Уржигдар
Энэ 7 хоногийн онцлох, ҮР ӨГӨӨЖТЭЙ 12 контент
2
Уржигдар
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: 'Хаваршилт', Нис нис, цаг агаар
3
Уржигдар
Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.