Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн АШТ-д дубль хийсэн анхны Гана хөлбөмбөгчнөөр Мохаммед Кудус тодорлоо


Хөлбөмбөгийн дэлхийн АШТ-ий хэсгийн шатны хоёр дахь тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж өндөрлөв. Хэсгийн эхний тоглолтуудад Азийн багууд шуугиан дэгдээсэн бол харин хоёр дахь тоглолтуудад Африк тивийн төлөөллүүд гялалзаж, Сенегал 3:1-ээр Катарыг, Морокко 2:0-ээр Бельгийг, Гана 3:2-оор Өмнөд Солонгосыг хожиж Камерун 3:3-аар Сербитэй тэнцсэн юм. 

Өмнөд Солонгос болон Ганийн шигшээ багийн тоглолтод дубль хийсэн Мохаммед Кудус Ганийн, мөн Чо Гуе Сон Өмнөд Солонгосын хөлбөмбөгчдөөс дэлхийн АШТ-нд дубль хийсэн анхны тоглогч болж түүхэнд тэмдэглэгджээ. Түүнчлэн Кудус уг тоглолтод 22 нас 118 хоногтойдоо хоёр гоол оруулсан нь дэлхийн АШТ-д залуудаа дубль хийсэн Африк хөлбөмбөгчдийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт билээ. Энэхүү жагсаалтыг Нигерийн хөлбөмбөгчин Ахмед Муса 21 нас 254 хоногтойдоо Аргентиний эсрэг дубль хийсэн үзүүлэлтээрээ тэргүүлдэг юм.

Мөн өнгөрсөн шөнө гоолдсон Мохаммед Салису дэлхийн АШТ-д Ганийн төлөө гоол оруулсан анхны хамгаалагч болжээ.

Ганийн шигшээ баг хасагдах шатанд өрсөлдөхийн төлөө хэсгийн сүүлийн чухал тоглолтоо Уругвайтай хийнэ. Тэд 2010 оны дэлхийн АШТ-ий шөвгийн наймд учраа таарч тоглосон бөгөөд 1:1-ээр тэнцүү байх үед буюу нэмэлт цагийн сүүлийн минутад хаалга руу орж байсан бөмбөгийг Луйс Суарез гараараа хаасан билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
9 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
9 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.