Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Г.Занданшатар: "Архи уу" гэж шахсан хүн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ


Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн шинэ зохицуулалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт манай улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна. Мөн архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. "Намайг алгас" хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ. Тодруулбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан" гэлээ. 

Хуулиас онцолбол,

  • Согтууруулах ундааны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх эргэлтэд нь хяналт тавьдаг, мэдээллийн сантай болсон. Ингэснээр хэрэглэгчдэд аюулгүй баталгаатай бүтээгдэхүүн хүргэх юм.
  • Одоогийн мөрдөгдөж буй Онцгой албан татварын  хуулиар согтууруулах ундааны хатуулаг  25-аас доош, 25-40, 40-өөс дээш гэсэн гурван шаталттай байсан. Харин шинэ хуулиар согтууруулах ундааны хатуулгыг хоёр градусын ялгамжтайгаар арван үе шаттай болгосон. Өөрөөр хэлбэл хоёр градусаар ахих тусам татвар нь нэмэгдэнэ. Нэг литр тутмаас авах онцгой албан татварын хэмжээг 2023-2025, 2025-2027, 2025-2029, 2029 оноос хойш гэсэн дөрвөн үеэ шаттайгаар өсөн нэмэгдүүлэхээр хуульчилсан.
  • Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, хоёр хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг согтууруулах ундаа гэж нэрлэнэ.
  • Уламжлалт аргаар бэлтгэж, хувийн хэрэгцээндээ хэрэглэх нэрмэл архинд хууль үйлчлэхгүй. Сонирхуулахад айргийн хатуулаг судалгаагаар 0.5-2.5 гэж гарсан.
  • Уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална. Ингэхдээ худалдаа үйлчилгээ бол тав, үйлдвэрлэл арван жилийн зөвшөөрлийн хугацаатай болгосон. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульд тусгасан.
  • Татварын өртэй тохиолдолд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
  • Үйлчилгээний байгууллагууд дуудлагын жолооч, таксины мэдээллийг байршуулах үүрэгтэй болсон.
  • Үйлчилгээний байгууллагын ажилчид согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад заавал хамрагдсан байх ёстой. Энэ сургалт нь үйлчлүүлэгчдэд хууль тогтоомжийн зохицуулалтын талаар танилцуулах бөгөөд сургалтыг ашгийн төлөө бус байгууллагууд зохион байгуулна.
  • Сургалтын төлбөрийн талыг Засгийн газрын тусгай сан болох Архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас гаргана.
  • Төрийн байгууллагын хувьд төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно. 

Түүнчлэн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх үйлдвэрлэгчдэд хамаатай нэг заалт оржээ. Энэ нь 18 градусаас дээш хатуулагтай архины савлагааны хэмжээг заасан. Өөрөөр хэлбэл, 18 хувиас дээш градусын согтууруулах ундааны савлагааг 0.33 литрээс хэтрүүлэхгүй гэдгийг Г.Занданшатар онцоллоо. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
8 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.