Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн цэцэрлэгт хүүхдээ явуулах гэж буй эцэг эхчүүдийн л ойлгох 17 ЗОВЛОН

Тэд яг л Спарта гэсэн үг. Үр хүүхдийнхээ төлөө цэцэрлэгийн гадаа гурав хонох тэдний хувьд юу ч биш.


Хүүхдээ цэцэрлэгт оруулна гэдэг азын сугалааны супер хонжвор таарахтай адил гэх нь ч бий. 

Зарим нь "Эхлээд цэцэрлэгийг нь олчихоод, дараа нь хүүхэд төрүүл" хэмээн хошигнож байна. 

Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хахуультай эвлэрнэ гэдэг байж болшгүй зүйлийн нэг.

Гэвч эвлэрэхээс өөр аргагүй болох үе ч ирж мэднэ. 

Арай гэж цэцэрлэгт явах эрхээ авсны дараа хичээлд хэрэгтэй зүйлсийн жагсаалттай танилцана гэдэг харааны бядаа шалгахтай л адил.

Хүүхдэд шаардлагатай зүйлсийг цуглуулахын тулд эцэг эхчүүд түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн зах руу зүглэнэ. 

Үр хүүхдүүдийнхээ төлөө эцэг эхчүүд юутай ч тулгарахаас үл айна.

Тэд яг л Спарта гэсэн үг.

Хүүхдээ цэцэрлэгт өгөх эхний өдөр бол эцэг эхчүүдийн хувьд амьдралынх нь мартагдашгүй мөчийн нэг.

Мөн хүүхдүүдийн хувьд энэ өдөр ер бусын санагдах нь гарцаагүй.

Тэдний зарим нь айдас хүйдэст автан, байдаг чадлаараа уйлна.

Харин зарим нь ээж, аавыгаа үл тоон айлын хүүхдүүдтэй эвээ олоод үлдчихнэ.

Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт нь  явуулахын тулд өглөө эрт сэрээнэ гэдэг амаргүй ажлын нэг байх болно.

Тэдний арга эвийг олно гэдэг амаргүй даваа.

Мөн цэцэрлэгт хүүхдүүдээ явуулж эхлэх үед хүүхэд тань хэн нэгэнтэй маргалдахад дасах хэрэгтэй болно.

Хүүхдээ өмөөрч бусдын эцэг эхтэй маргалдаж намба алдахгүйн тулд хэлээ хэдэнтээ хазаад өнгөрөх шаардлагатай болно.

Зарим үед эцэг эхчүүд хүүхдэдээ санаа зовсондоо цэцэрлэгийг бүрэн камержуулахад ч бэлэн.

Энэ бүх бэрхшээлийг даван туулах гэж буй, хэдийнэ даван туулсан эцэг эхчүүддээ удахгүй болох 9-р сарын 1-ний мэнд хүргье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
10 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
12 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
43
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.