Онцлох дуу: Реппер SHUWU-гийн ахдаа зориулсан шинэ дуу гарлаа
Өнгөрсөн долоо хоногт “Better Days” дуугаа цацсан “SHUWU” тус бүтээлээ ахдаа зориулсан байна. Emo Rap, Hood Rap урсгалаар уран бүтээлээ зохиодог SHUWU-гийн дуунуудыг сонсвол хувийн амьдрал, гэр бүл, найз нөхөд зэрэг дотны хүмүүсээсээ дууныхаа санааг авдгийг ойлгох болно. Тодруулбал, талийгаач ахынхаа тухай хэд хэдэн дуундаа дуулдаг бөгөөд хамгийн сүүлд гарсан “Better Days” дуугаа онцгойлон зориулжээ. Түүний ах бол мэдрэмжээ гэрэл зургандаа нэвт шингээж чаддаг, найз, ойр дотныхоо хүндлэлийг хүлээсэн гэрэл зурагчин Шувуу байсан билээ.
Мөн тэрээр дуундаа бага насаа хэрхэн хүндхэн өнгөрөөсөн нь түүнийг ирээдүйг гэгээлгээр харж тэмүүлэхэд хүргэснийг илэрхийлэхийг зорьсон болов уу.
Нүүдэл Рекордсийн уран бүтээлч тун удахгүй анхны цомгоо гаргах тухай Freestyle нэвтрүүлэгт орох үеэрээ дурдсан байна.
Зочин 2022.12.01 202.55.188.104
Shuwu мундаг артист залуу шүү
2 0 Хариулах