Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Домогт хөлбөмбөгчин Пелегийн амь насанд аюул учраагүй гэж түүний охин мэдэгдлээ


Бразилын домогт тоглогч Пелегийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд түүний амь насанд аюул учраагүй болохыг гэр бүлийнхэн нь мэдэгдлээ. Тэрээр лхагва гарагт хорт хавдрын улмаас Сан Пауло хотын эмнэлэгт хүргэгдээд буй юм. Түүний охин Кели Насименто аавыгаа эмнэлэгт хэвтсэнийг баталсан ч яаралтай тусламж авах хэмжээний ноцтой асуудал үүсээгүй гэдгийг онцолжээ.

Домогт хөлбөмбөгчний биеийн байдлыг Альберт Эйнштейн эмнэлэг хянадаг бөгөөд ойрын хугацаанд эрчимт болон хагас эрчимт эмчилгээний тасагтаа түүнд үйлчилгээ үзүүлээгүй хэмээн тус эмнэлгээс мэдэгдээд байна. Харин түүнийг хавдрын химийн эмчилгээгээ дахин үнэлүүлэхээр ийнхүү тус эмнэлэгт ирсэн гэдгийг онцлон мөн биеийн байдал нь хэвийн байгааг ч мэдэгдэлдээ дурджээ.

Пелегийн хэвлэлийн төлөөлөгч Жо Фрага "Ассошиэйтед Пресс" агентлагт "Домогт хөлбөмбөгчин маань сар бүр үзлэгт хамрагдаж байгаа" гэжээ. Пеле 2021 оны есдүгээр сард хавдартай болсноо мэдсэн бөгөөд тухайн үедээ химийн эмчилгээг эхлүүлсэн юм.

Пеле Бразилын шигшээ багийг 1958, 1962, 1970 оны дэлхийн АШТ-д түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгэсэн бөгөөд шигшээ багийнхаа төлөө 92 тоглолтод 77 гоол оруулсан амжилтаараа тус улсын бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлдэг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
2
4 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
3
5 цагийн өмнө
Франк Чамизо ДБНХ-г шүүмжиллээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.