Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Буддын сүмийн бүх ламаас хар тамхи илэрч, сүм хоосорчээ


Тайландын төв хэсэгт орших Буддын шашны сүмд амьдардаг лам нарт шинжилгээ явуулахад бүгдийнх нь цуснаас "метамфетамин" гэх хар тамхинд агуулагддаг хүчтэй мансууруулагч бодис илэрсэн тул лам нарыг баривчлан, сүм эзэнгүй хоцорсон тухай "Washington Post" мэдээллээ. 

Бангкокоос зүүн хойд зүгт 300 км зайд орших сүмд шинэ лам нарыг томилон, хуучин лам нарыг нөхөн сэргээх эмчилгээ хөтөлбөрт хамруулахаар болжээ. Цагдаагийн ажилтан "ABC News"-т өгсөн ярилцлагадаа "Сүм хоосорч, метамфетамин хэрэглээгүй лам үлдээгүй. Тосгоны оршин суугчдад буян үйлдэж чадахгүй нь харамсалтай" гэжээ. 

Буддын шашинтнууд сүм хийдэд хоол хүнс, эд зүйлс хандивлан буян үйлдэх нь Тайландын хөдөө орон нутгийн оршин суугчдын өдөр тутмын амьдралын чухал хэсэг аж. Тайланд улсын 69 сая хүн амын 94.5 хувь нь Буддын шашинтнууд бөгөөд 300 мянга орчим лам, 40 мянга орчим сүм хийдтэй улс юм.

Эх сурвалж: Washington Post, ABC News

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
19 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
21 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
2
0
0
0
5
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.