Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн ХИС-ийн оюутнуудын ойлгох 14 зүйл


1. Энэ зургийг ойлгохгүй бол та өөрийгөө Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурдаг, эсвэл төгссөн гэж хэлээд ч хэрэггүй.

2. Энгийн хүний нүдээр ХИС ердөө нэг том залгаа барилга мэт боловч үнэн хэрэгтээ бүр дөрөвдүгээр байр хүртэл бий. Хүмүүнлэгт шинээр элсэж байгаа оюутнууд ангиа олох гэж нэлээд их адал явдалтай учрах болно.

3. ХИС-д сурж байгаа гэдгийг сонссон хүн бүхэн танаас “Танай сургууль зөндөө гоё охидуудтай биз дээ” гэж асуудаг. Гэвч үнэн хэрэгтээ хүмүүсийн төсөөлсөн шиг халуухан охид хаад нэг тааралдана гээч.

4. Хэрвээ та төлбөрөө 500 төгрөг ч дутуу тушаасан бай, төлбөр төлөх сүүлийн хугацаанаас өмнө гүйцэт төлөөгүй л бол анги руу шагайгаад ч хэрэггүй. Ингээд та багш болон ангийхантайгаа салах ёс гүйцэтгэх цаг ирнэ.

5. Сургуулийн групп дээр нэг сэдэв үргэлж араасаа асуултын тэмдэг дагуулдаг.

6. Хичээлд нь сууж үзээгүй оюутнууд ч хажуугаар нь зөрөх болгондоо хүндэтгэл үзүүлдэг сайхан багш нар ХИС-д олон бий.

7. Хичээл ороод удаагүй байхад оюутнуудын тэсэн ядан хүлээдэг зүйл бол мэдээж спортын тэмцээнүүд. Энд ёстой Рио-гийн олимпоос дутахгүй ширүүн өрсөлдөөн болно гээч.

8. Урлагийн наадам ч ялгаагүй...

9. Сургуулийн гуанзанд олигтой хоол байхгүй бол гадуур хооллохоос өөр аргагүй. Аз болж сургуулийн ойролцоо хоолны газрууд ёстой төрөл бүрээрээ бий. Гайгүй мөнгөтэй үедээ Сентоза орж Торино авч идээд, бүр болохооргүй бол Твинклийн зүг жолоо зална.

10. Бүр үдээс хойш хичээлтэй байсан ч зогсоол олохын тулд эхний паар дээр ирдэг хүмүүс цөөнгүй. Амьдрал бол өрсөлдөөний талбар. Ялангуяа хичээлээс хоцрох гэж байгаа үедээ хүн ямар ч авир гаргаж мэднэ шүү!

11. Хаа ч явсан бор, хөх өнгийн зохицолыг харсан Хүмүүнлэгийн оюутнуудад нэг л зүйл санаанд бууна.

12. Монголд хаа газар эмэгтэйчүүд олон байдаг. Гэхдээ Хүмүүнлэгт бүр олон...

13. Оюутны холбооны ойролцоо наасан зарлалд “Оюутны дал” гэсэн үг орсон л бол үг, үсэггүй анхааралтай уншина.

14. Энэ бүгдийн эцэст бид сургуулиа төгсөж, жинхэнэ амьдралд ханцуй шамлан орно доо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
12 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
13 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
18
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.