Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ричарлисон: Сон, та ард түмнийхээ баатар


Хөлбөмбөгийн дэлхийн АШТ-ий шигшээ наймд өрсөлдөх багуудын нэрс өнгөрсөн шөнө тодров. 

Хасагдах шатнаа Өмнөд Солонгосын шигшээ багийг 4:1-ээр хожиж, энэ шатанд шалгарсан Бразилын довтлогч Ричарлисон твиттер хуудаснаа Солонгосын багийн "од" Сон Хён Минд хандан "Таныг дэлхийн АШТ-д тоглохын тулд хичнээн их тэмцсэнийг би батална, тийм учраас та ард түмнийхээ баатар шүү, Сон" хэмээн бичжээ.
Аваргуудын лигийн хүрээнд Марсельтэй тоглохдоо зүүн нүднийхээ ухархайн ясыг бэртээж мэс засалд орсон Соныг дэлхийн АШТ-ийг өнжих магадлал өндөр гэж байсан ч, тэрээр масктайгаар тоглож, шигшээ баг нь хэсгээсээ шалгарсан билээ. 

Харин Ричарлисон хэсгийн шатнаа дэлхийн АШТ-ийг чимсэн гоёмсог гоолыг оруулаад буй юм. Тэрээр гэр бүлийнхээ хамтаар Титегийн унших нэрсийн жагсаалтыг залбирч чагнасан бөгөөд өөрийнх нь нэрийг дуудсан даруйд ихэд баярласан. Учир нь Тите түүнийг багтаа тоглуулахын тулд "Би хэзээ ч бэртэлтэй тоглогч сонгож эрсдэл гаргахгүй" хэмээн ам алдсан үгээ зөрчихөд хүрсэн юм. Харин Ричарлисон түүний итгэлийг дааж, Фирминогийн оронд Катарт ирснийхээ хэргийг бүтээж одоогоор гурван гоолыг оруулаад байна. Бразилчууд дараагийн шатнаа Хорваттай тоглоно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
2
13 цагийн өмнө
Коул Палмер Премьер лигийн мэргэн буучаар тодрох боломжтой юу?
3
15 цагийн өмнө
Жүдо бөхийн Азийн АШТ-д Монголын 18 бөх зодоглоно
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.