Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ашраф Хакими: Гэр бүл маань миний мөрөөдлийн төлөө бүхнээ дэнчин тавьсан учраас би өдөр бүр хичээдэг


Хөлбөмбөгийн дэлхийн АШТ-ий шигшээ наймд өрсөлдөх багуудын нэрс өнгөрсөн шөнө тодров. 

Испанийг хожиж дуулиан дэгдээсэн Марокко дэлхийн АШТ-ий шигшээ наймд шалгарсан Африк тивийн дөрөв дэх баг боллоо. Харин Испани хоёр дэлхийн АШТ дараалан хасагдах шатны эхний тоглолтодоо торгуулийн цохилтоор хожигдов.
Мароккогийн хөлбөмбөгчин Ашраф Хакими ялалтын баяраа үзэгчдийн суудал руу очиж, ээжийнхээ хамтаар тэмдэглэсэн юм. Тэрээр бага насаа Испанид өнгөрүүлсэн бөгөөд Мароккогийн шигшээ багт тоглохын тулд Испанийн шигшээ багийн саналаас татгалзаж байв. Түүнчлэн Испанийн "Реал Мадрид" клубийн академид хөлбөмбөгийн боловсрол эзэмшсэн билээ.

Хакими "Ээж маань айлын гэр цэвэрлэдэг байлаа, харин аав гудамжны худалдагчаар ажилладаг байсан. Бид амьжиргаагаа залгуулах гэж өглөөнөөс үдэш хүртэл хөдөлмөрлөдөг даруухан гэр бүл. Хөлбөмбөгөөр хичээллэх нь миний хувьд мөрөөдөл байсан ч гэр бүл маань миний мөрөөдлийн төлөө бүхнээ золиосолсон. Харин өдгөө би тэднийхээ төлөө өдөр бүр хичээдэг" хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
8 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
10 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.