Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн МУИС-ийн оюутнуудын ойлгох 16 зүйл

SISI гэж юу вэ гэж үү? Ер нь мэдээд хэрэггүй байхдаа.


Бусад хүмүүс МУИС-д ороход хэцүү ч гэсэн төгсөхөд амархан гэж ярих үед.

Үнэндээ төгсөх гэж ямар их зовдгийг тэд ойлгодоггүй.

"SISI гэж юу вэ?" Энэ бол хүн болгоны амнаас гардаг асуулт. Гэхдээ энэ тухай мэдээд ч хэрэггүй...

Сургуулийн групп дээрээс хүссэн мэдээллээ олно гэдэг үнэндээ биелэгдэшгүй даалгавар л гэсэн үг. 

Чи хаана сурдаг вэ? 
-МУИС.
-Аан МҮИС юм уу? гэж хэлэх бүрт...

Хоёр дугаар байрны буфетэнд оочирлох үед эцэг эхчүүд маань 90-ээд оны үед юу үзэж, туулсаныг биеэрээ мэдрэх шиг л болно гээч.

Хичээлийн дөрөвдүгээр байрнаас наймдугаар байр луу завсарлагаанаар гүйх тэр мөч... Энэ боломжгүй мэт санагдавч үнэндээ энэ зуур хоол ч идэж амжина гээч. МУИС-ийн оюутнууд гүйлтийн тэмцээнд орвол яалтчгүй ялах нигууртай.

SISI хэзээ нээгдэж, хичээлээ хэзээд нь сонгох юм болдоо?

Бүгдэнгийх нь л болохгүй байна гээд байх юм. Гэтэл хэдийнээ анги нь дүүрчихсэн байдаг. Угаасаа тэгдэг л юм байлгүй дээ.

Хэн нэгэн "МУИС руу ороход л ааруул үнэртдэг, дандаа хөдөөний оюутнууд байдаг" гэж хэлэх үед...

Үнэндээ МУИС-д хөөрхөн охид хаа сайгүй...

Нурах шахсан VI байранд хичээл ордог байх үед...

Суурь хураамж гээд энэ юун 224,000 төгрөг нэмэгдчихэв ээ?

Шинэ номын сан төгсөхөөс өмнө л баригдаад дуусчихаасай.

МУИС-ийн эргэн тойронд хоолны газрууд хаа сайгүй... Урд Tse, Шөлөндөө, ард Этүгэн.

Өглөө болгон бусад их сургуулийн оюутнуудтай ганц автобусанд чихдэлцэж, нэрээ мартах шахам бууж ирэх мэдрэмж. Хааяа багтахгүй үлдэж хоцорно.

Тэд үргэлж нэг нэгэндээ туслаж, хэрэгтэй зүйлд нь хариулж, доод курсынхандаа зөвлөгөө өгч байдаг хамгийн эелдэг хүмүүс байдаг юм шүү. Хэрэв та МУИС-д сурдаг, мөн дөнгөж элсэн орж байгаа бол тэдгээр хүмүүсийн эелдэг, бүтээлч зангаас суралцан, өөрөө ч мөн үлгэр дуурайлал болохуйц мундаг оюутан байна гэж найдаж байна.

Бэлтгэсэн О.Анхзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
12 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
13 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.