Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ 17 баримтыг уншаад та ЯПОН руу заавал очиж үзэхийг хүснэ

Японыг зорих зуу, зуун шалтгаан байгаагийн арван наймыг нь онцолж байна.


1.Токио хотын төв цэг Шибүяа дүүрэгт таны сэтгэлийг татаж, харааг булаам зүйл олон. Түүнчлэн "Токиод ирээд энэ гарцаар гараагүй бол өөрөөсөө ичих хэрэгтэй" хэмээн "Time" сэтгүүл онцолсон нь ч бий. 

2. Та энд ирээд уурлаж бухимдсан хүний царай бараг л олж харахгүй болов уу. Япон бол үйлчилгээний соёлоороо дэлхийд №1. Таныг хаана ч очсон хаан мэт хүндлэх болно. 

3. Япон үндэсний хоол нь Юнескогийн дэлхийн өвд хэдийнэ бүртгэгдсэн гэдгийг Та мэдэх үү. Япончууд хоолыг урлаг болгож чадсан ард түмэн. 

4. Караоке бол Японоос гаралтай соёл юм. Та Японд ирснээр караоке үйлчилгээ ба соёлыг жинхэнэ утгаар нь мэдрэх болно.

5. Мэдээж технологийн өндөр хөгжилтэйг нь дурдах нь бараг илүүц биз. Энд бүр электро дүүрэг байх бөгөөд хамгийн сүүлийн үеийн, бүх төрлийн электрон барааг худалдан авахаас гадна танилцах боломжтой. 

6. Японы их дэлгүүрүүд бол урлагийн музей л гэсэн үг. Энд худалдааны салбар оргилдоо хүртэл хөгжсөн гэхэд болно. 

7. Япончууд Европийн соёлд тааламжтай ханддаг. Тиймээс тэдний соёлыг өөрсдийн амьдарч буй орчиндоо тусгасан байхтай цөөнгүй таарна. Энэ нь танд яг л нэг дор хоёр орны соёлоор аялж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

8. Зөвхөн Токио гэлтгүй Японы аль ч хотын гудамжаар алхсан энэ мэт сонирхолтой шийдэл бүхий барилгуудтай олон таарна. 

9. Японы бэлэг тэмдэг болох Фүжи уул руу авирч, мандаж буй нарыг үүлэн дээрээс харна гэдэг бол амьд яваа насандаа зайлшгүй хийж үзэх хэрэгтэй зүйлсийн нэг байж ч мэднэ. Фүжи ууланд авирахыг хүсэгчдэд зориулсан цогц хөтөлбөр олон байдаг гэдгийг ч санууштай. 

10. Японд орчин үеийн болон эртний урлагийн музей жинхэнэ утгаараа хөгжсөн. Та энд ирснээр урлагийн гайхамшгийг мэдрээд буцах боломжтой.

11.  Хуучны жазз хөгжимийн дэлгүүрүүд ч олноороо бий.

12. Мэдээж энд бас далай бий. 

13. Мөн Японы хаанаас ч ногоон төгөл, гайхалтай загвар шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэнг амархан олно. Та энд үдийн, өглөөний, оройн хоолоо идэж ч болно гээч. 

14. Мөн энд ирснээр дэлхийн хамгийн урт, хурдан галзуу хулганууд дээр суух боломжтой. 

15. Японы хот бүрээс эрт, эдүгээг төгс цогцлоож чадсаныг нь харах боломжтой.

16. Японы 100 иэний дэлгүүрээс маш хямд үнээр, хэрэгтэй олон зүйлсээ цуглууна гэдэг сайхан хэрэг биз?  

17. Японд халуун рашааны газар маш олон бий. Халуун рашаан нь алжаал тайлахаас гадна, Япон соёлтой илүү ойроос танилцахад тусалдаг. 

18. Өдөр бүр 24 цагийн турш ажиллах Конбини хэмээх сүлжээ дэлгүүрүүд жуулчдад тун өндөр сэтгэгдэл үлдээдэг. Эндээс хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл гээд яаралтай үед хэрэгтэй бүхий л зүйлсээ хямд үнээр худалдан авна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
10 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
11 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.