Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Давост Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ


Олон улсын удирдагчид, бизнесийн салбарын томоохон төлөөлөл Швейцарын Давос хотноо 52 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор цуглаад байна. Энэ жилийн голлох сэдэв ОХУ-Украины дайн, түүнээс шалтгаалсан эдийн засгийн уналт байх бололтой. Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганыг үүсгэн байгуулагч Клаус Шваб “Нийгэм, эдийн засаг, байгаль орчин, геополитикийн хямралууд тийм гэхийн аргагүй, тодорхойгүй ирээдүйг бий болгож байна. Жил тутам Давост болдог уулзалт маань удирдагчид эдгээр хямралаас цаашхыг харахгүй болохоос сэргийлэхийн төлөө байх болно” хэмээв. 

Энэ удаагийн чуулганд 100 гаруй улс, бүс нутгийн төлөөлөл оролцож байна. Нийт оролцогчдын 27 хувь нь америк, гуравны нэг нь 10 улсын төлөөлөл аж. Нийт 50 улсын удирдагчид чуулганд оролцож байгаа бөгөөд “Их найм”-ын бүлгийн удирдагчдаас гагц Германы канцлер Олаф Шольц л байх нь. Түүнчлэн 56 улсын сангийн сайд, 19 төв банкийг удирдагчид, 600 гаруй компанийн гүйцэтгэх захирлууд цуглажээ. Мэдээж зуу зуун сэтгүүлч уг чуулганыг сурвалжилна. 

Дэлхий даяар эдийн засгийн нөхцөл байдал хурцдаж, инфляц эрс өссөнөөс шалтгаалан улс орнууд бодлогын хүүгээ мэдэгдэхүйц өсгөх бодлого баримтлах болсон нь хөгжиж буй орнуудад асар хүнд тусаж буйг эдийн засагчид онцолж байгаа юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.