Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Залууст санал болгох бэлгийн боловсролын тухай ШИЛДЭГ 8 ном


Бэлгийн боловсролын тухай шинжлэх ухаан болон сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд суурилсан эмх цэгцтэй мэдлэг мэдээлэл өгөх, сонирхолтой байдлаар танин мэдэхэд туслах шинэ үеийн шилдэг номуудыг түүвэрлэн хүргэж байна. 

#1 Өөрийнхөөрөө дур тавь

Зохиогч: Тархи судлаач, доктор Эмили Нагоски

Бэлгийн боловсрол, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлт гэх мэт чухал сэдвүүдийн талаар шинжлэх ухаанд суурилсан бүтээл. Ялангуяа эмэгтэйчүүдэд түгээмэл тулгардаг "нухацтай" асуултуудад хариулт өгч, өсвөр насны охидын өөртөө итгэлгүй, өөрийгөө бусадтай харьцуулдаг байдалд үнэн бодитой гарц гаргалгааг санал болгоно. 

#2 The Vagina Bible

Зохиогч: Канадын эмэгтэйчүүдийн эмч Жен Гүнтер

30 гаруй жил мэргэжлээрээ ажилласан эмэгтэйчүүдийн эмчийн өөрийн туршлага, сүүлийн үеийн судалгаанд үндэслэн бичсэн энэхүү ном эмэгтэйчүүдийн "Библи" гэгдэхээр даацтай бүтээл юм. Зөвхөн эмэгтэйчүүдээс гадна эрчүүдийн ч заавал унших бүтээлийн нэгээр нэрлэгдэн, "The New York Times"-ийн шилдэг борлуулалттай номоор шалгарчээ. 

#3 Балчир наснаас болзоо хүртэл

Зохиогч: Сурган хүмүүжүүлэгч, судлаач Дэбра В.Хаффнер

12 хүртэлх насны хүүхдэд эцэг эхчүүд бэлгийн боловсролын талаар хэрхэн тайлбарлан ойлгуулахаа төдийлөн мэддэггүй бол энэхүү ном таны хариулт байх болно. Хамгийн сүүлийн үеийн судалгаанд суурилсан нь номын үнэ цэнийг илтгэнэ. Мөн хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгардаг хамгийн хүнд сэдвүүд, интернэтийн аюулгүй байдлын талаар хөндсөнийг дурдууштай. 

#4 Sex and World Peace 

Зохиогч: Улс төрийн шинжлэх ухааны профессор Валери М Хадсон

Секс ба дэлхийн энх тайван хэрхэн холбогддог вэ? Эмэгтэйчүүдийн аюулгүй байдал нь улсын аюулгүй байдал, дайн ба мөргөлдөөн гарахад онцгой нөлөөтэйг та мэдэх үү? Гадаад бодлогын дүн шинжилгээ, аюулгүй байдлын судалгаа, жендэр ба олон улсын харилцаанд тулгуурласан "том" бүтээл. 

#5 Let's Talk About It

Зохиогч: Эрика Моен, Мэттью Нолан

Залуу хөвгүүд, охидод зориулан график тууж хэлбэрээр бичигдсэн сонирхолтой ном. Үерхэл, хайр сэтгэл, хүн байхуйн тухай "амьдралтай" түүхээр дамжуулан бэлгийн боловсролыг цэгцтэй олгох болно.

#6 How to Have Feminist Sex

Зохиогч: Фло Перри

"Хэрхэн феминист секс хийх вэ" ном нь өнгөлөг зургуудтай, комикс байдлаар бичигдсэн нь тун сонирхолтой. Эмэгтэйчүүд, залуу охидын хамгийн ихээр сэтгэлээ зовоодог асуудал бол бие махбодын олон янз байдал, өөрийгөө бусадтай харьцуулах явдал билээ. Тэгвэл уг бүтээл эерэг, үнэн зөв хариулт санал болгож, өөрийгөө байгаагаар нь хайрлахад тусална. 

#7 Becoming Cliterate: Why Orgasm Equality Matters

Зохиогч: Сэтгэл судлалын профессор Лори Минц

Бэлгийн тэгш харилцаа гэж юу вэ? Биологи, социологи, хэл шинжлэл, бэлгийн боловсрол зэрэг өргөн хүрээг хамарсан цогц хүртээмжтэй мэдлэг өгөх зааварчилгаа бүхий ном. Бэлгийн боловсрол нь хэрэглэх үг хэллэг, энгийн өдөр тутмын ойлголтоос ч хамаарахыг номд чухалчлан дурджээ. 

#8 Тэрслүү охидын хөтөч

Зохиогч: Элена Фавилли, Франческа Кавалло 

Залуу хатагтай нарын ширээний ном болох энэ номд дэлхийн бүх охидод тохиолддог бие физиологийн өөрчлөлт, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйн асуудлуудыг дэлгэн өгүүлж, шилжилтийн насныханд адармаатай үеэ ойлгоход сайн найз нь болох болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.