Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нэгэн эмэгтэй хүнсэнд мөнгө үрэхгүйн тулд долоо хоногт зургаан удаа болзоонд явж байжээ


TikTok дээр @YourRichBFF хаягаар бичлэг нийтэлдэг Вивиан Ту гэх бүсгүй өөрийнхөө мөнгө хэмнэдэг аргыг бусадтай хуваалцан "од" болоод байна. Тэрээр долоо хоногт зургаан удаа болзоонд явснаар хоол хүнсэнд мөнгө үрээгүй гэдгээ дэлгэжээ.

"2016-2018 оны хооронд би хоол хүнс худалдан аваагүй гэж хэлж болно. Долоо хоногт дунджаар 150 доллар хэмнэж чадсан" гэх тайлбартайгаар бичлэгээ нийтэлсэн байна.

Түүний 2.3 сая дагагчид болон бусад хүн олон нийтийн сүлжээгээр энэ тухайгаа шуугилдаж эхлэхэд тэр "Би зөвхөн хоолны төлөө болзоонд явж байсан гэсэн үг биш. Тоглоомоор л тэгж бичсэн юм. Болзоонд явах үед санхүүгийн байдал илт сайжирч байгааг л анзаарсан" хэмээжээ.

Нью-Йорк хотод анх нүүж ирэхдээ тэр болзооны сайт, апп ашиглаж эхэлсэн байна. Удалгүй тэр болзоонд явахад гэртээ илүү хүнс авч мөнгө үрэх шаардлагагүй болж байгаагаа анзаарсан бөгөөд гэртээ хоол хийж идэх үе мэдээж байсан хэмээсэн байна. 

"Зөвхөн үнэгүй хоолны төлөө болзоонд байнга явна гэдэг мэдээж таатай зүйл биш. Хайраа олохоор болзож, эрэл хайгуул хийж байх үед л ийм зүйл тохиолдсон" гэсэн бөгөөд жилийн 95 мянган долларын орлоготой байсан ч түүний зардал маш өндөр байсныг дурджээ. Хүнсээ гайгүй үнээр цуглуулахын тулд тэр метрогоор их хол явдаг байжээ. Мөнгөө илүү дээр зүйлд зарцуулж, хуримтлуулахын тулд хоолонд их мөнгө үрэхгүйг хичээж байхад нь ийм явдал болсон байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
6 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
8 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.