UBLife Logo
Newsfeed

Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт

Өмнөд Солонгосын жүжигчин Сон Жун Ки Их Британийн жүжигчин Кэти Сондерс нар гэрлэлтээ батлуулсан, хүүхэдтэй болсон талаараа өнөөдөр /2023.01.30/ фенүүддээ хандсан ил захидлаараа мэдээллээ. 

#1 Кэти Сондерс 1984 онд Лондонд төрсөн. 38 настай. 

#2 Тэр 2002 онд хамгийн анх "A Scandalous Journey" кинонд тоглосон бөгөөд өнөөг хүртэл 24 олон ангит болон уран сайхны кинонд дүр бүтээжээ. Los Borgia (2006), Third Person (2013), The Lizzie McGuire Movie (2003) зэрэг киноны дүрүүд нь хамгийн алдартай. 

#3 Тэр сошиал медиа "бараг л" ашигладаггүй бөгөөд түүний хувийн амьдралын талаар мэдээлэл төдийлөн байдаггүй. Албан ёсны инстаграм, фэйсбүүк хаяггүй. 

#4 Кэти Сондерсийн хөрөнгийн хэмжээ энэ онд 15-20 сая ам.долларт үнэлэгдэж байна.

#5 Dispatch-ийн мэдээлснээр Кэти өнгөрсөн оны хавар Сөүлд нүүн ирж Сон Жун Кигийн хамт тансаг зэрэглэлийн хауст амьдрах болжээ. Хувийн багш хөлслөн солонгос хэл сурч байгааг ч эх сурвалжууд мэдээлжээ. 

#6 Кэти Сон Жун Ки нар 2021 онд дундын найзаараа дамжуулан танилцсан бөгөөд 2022 онд 'Reborn Rich' киноны нээлтэнд анх хамтдаа оролцон олны хараанд өртөж байв. 

Тэд мөн өнгөрсөн онд найзынхаа хуриманд хамт явсан нь олны анхаарлыг татсан ч албан ёсны мэдээлэл хийгээгүй байв. 

#7 Сон Жун Кигийн агентлагаас тэд гэрлэлтээ батлуулсан ч хуримын ёслолын тов хараахан тогтоогүй, хос хоёр Их Британи болон Өмнөд Солонгост ирж буцан амьдрахаар төлөвлөж байгааг мэдээлжээ. 

Сон Жун Ки 2017 онд жүжигчин Сон Хе Кётэй хуримлан, 2019 онд гэрлэлтээ цуцлуулж байв. 

Эх сурвалж: Dispatch

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
3
5
0
13
2
2
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.