Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Интернэтэд эргэлт буцалтгүй донтсон хүний л ойлгох 19 зүйл

Хэрвээ энэ бүгд таньд танил санагдаж байгаа бол ямар нэг алхам хийх цаг хэдийн иржээ гэсэн үг.


1.Та өглөө сэрмэгцээ нүдээ ч бүрэн нээж амжаагүй байхдаа гар утсаараа фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээ аккаунтуудаа шалгаж эхэлдэг.

2.Мөн унтахынхаа өмнө ч яг энэ үйлдлээ албатай юм шиг хийдэг.

3.Харин утасаа тавиад унтахын өмнө багагүй орондоо хөрвөөж хэвтэхээс өөр аргагүйд хүрнэ.

4.Та ихэнх цагаа яг ийм байрлалтай сууж өнгөрүүлдэг.

5.Wifi-гүй газар луу та бараг хэзээ ч явахыг хүсдэггүй.

6.Та өдрийн 24 цагийг интернэтээр хэсэж өнгөрүүлдэг.

7.Энэ байдлаараа та хэзээ ч интернэтээс уйдахгүй юм шиг л авирладаг.

8.Харин интернэт тасарсан үед л та бодит амьдралд эргэн ирдэг.

9.Интернэт тасарч, компютер тань эврэнэ гэдэг тохиолдож болох хамгийн муу зүйл юм.

10.Та магадгүй цахим ертөнцөд бодит амьдрал дээр байдгаас илүү олон найзтай.

11.Та бараг бүхэл өдөржин хэнтэй ч дугарахгүй байж чадна. Та цаг үргэлж интернэт орчинд маш олон хүнтэй харилцаж, нийгмийн идэвхтэй байгаа учраас шүү дээ.

12.Үнэн хэрэгтээ танд бодит амьдрал дээр хэн ч хэрэггүй. Яагаад гэвэл таны мэдэхгүй бүх асуултын хариулт интернэтэд бий.

13.Ерөнхийдөө та бүх мэдлэг, мэдээллээ интернэтээс авдаг.

14.Та интернэт орчинд хэрэглэгддэг үгнүүдийн бодит амьдрал дээр ч ашиглаж эхэлнэ.

15.Заримдаа та интернэт зохион бүтээгдэхээс өмнө хүмүүс юу хийж цагийг өнгөрөөдөг байсан бол гэж гайхдаг.

16.Хэн нэгэн танд сонин, содон зүйл үзүүлэвч та үүнийг нь аль хэдийн интернэт олоод харчихсан байдаг.

17.Заримдаа таны постлосон зураг, бичлэг хэдэн like, fav авсан тухай та олон нийтийн газар өөрийн мэдэлгүй ярьдаг.

18.Тийм ээ, та интернэтэд үнэхээр их цаг хугацааг өнгөрүүлдэг.

19.Харин та одоо интернэт донтсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бол одоо ямар нэг алхам хийх цаг нь болжээ.

Эх сурвалж: Buzzfeed.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна
2
3 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
3
4 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
31
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.