Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Парисын Их дуулга тэмцээнээс Б.Эрхэмбаяр мөнгө, О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ


Жүдо бөхийн Их дуулга ангиллын 2023 оны анхны тэмцээн болох Парисын Их дуулга 2-р сарын 4-5-ний өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд зодоглосон монголын тамирчдаас 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн оны Парисын Их дуулгад 66 кг-ийн жинд зодоглосон Ё.Басхүү финалд Ан Баулыг ялж түрүүлж байсан билээ. Харин Б.Эрхэмбаяр өнөө жил Ан Баулыг хоёрдугаар тойрогтоо ялсан юм. Б.Эрхэмбаяр Их дуулга ангиллаас гурав дахь медалиа авч буй нь энэ бөгөөд өнгөрсөн онд Улаанбаатар Их дуулгад түрүүлж байв.

Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглосон О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ. Өнөө жил 24 настай тэрээр олон улсын тэмцээнээс анхны медалиа авч буй нь энэ байлаа. 

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид хоёрдугаар сарын 16-18-нд Тель-Авивын "Их Дуулга"-д барилдах хуваарьтай байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
6 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
13 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.