
"ЗҮҮН АРТ" уран бүтээлийн баримтат киноны тусгай үзвэр гарна
Алтан хальс холбоо, Хөх Нар Contemporary Art Center of Mongolia төв хамтран ийм нэгэн үзвэрийг зохион байгуулах гэж байна. Dreamers' Day Special энэхүү үзвэрээр бид нэгэн сонирхолтой бүтээлийг үзэх нь ээ.
Хөх Нар төв 2022 онд 20 жилийн ойгоо тохиолдуулан ЗҮҮН АРТ ресиденс хөтөлбөрийг зохион байгуулсан билээ. ЗҮҮН АРТ хөтөлбөр нь том хэмжээний өгөгдсөн орон зайд буюу тухайн газар бүс нутгийн онцлог байдал, үйлдвэр, объект дээр түшиглэн хийгдэж, орон нутаг дахь төр, хувийн аж ахуйн байгууллагын хамтын ажиллагаа мөн дэмжлэгээр хэрэгжсэн юм.
Энэхүү олон улсын солилцооны хөтөлбөр нь маш олон уран бүтээлч залуус нэгэн зорилгийн доор нэгдэж чадсан, өөр өөрийн өнгө төрх, үзэл бодлыг чөлөөтэйгээр илэрхийлэх, эрж хайх сонирхолтой орон зай болсон.
Энэхүү хөтөлбөр нь модны үйлдвэр, вагон депо, спиртийн үйлдвэр дэх эд зүйлсийг ашиглан бүтээл хийснээрээ онцлог аж.
ЗҮҮН АРТ кемпийн уран бүтээлүүд хэрхэн төрж буй үйл явцыг харуулсан баримтат кино 2023 оны 2-р сарын 12-ны ням гарагт 16:00 цагт Нийслэлийн Улаанбаатар Чуулга дээр гарах гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирж сонирхоорой.