Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Манчестер Сити клубээс Английн хөлбөмбөгийн холбоонд хандаж мэдэгдэл гаргалаа


Английн хөлбөмбөгийн холбооноос Манчестер Сити клубийг есөн жилийн хугацаанд санхүүгийн шударга өрсөлдөөний 100 гаруй дүрмийг зөрчсөн хэрэгт буруутгаад байна. Үүнийг нотолсон тохиолдолд оноо хасах, бүр лигээс хөөх хүртэл хориг арга хэмжээ авах боломжтой гэж The Times сонинд бичжээ. 

Манчестер Сити клуб Премьер лигийн дотоод дүрмийн дагуу Спортын арбитрын шүүхэд давж заалдах боломжгүй. Тэд өмнө нь Европын хөлбөмбөгийн холбооноос оногдуулсан шийтгэлийг Спортын арбитрын шүүхээр хүчингүй болгож байсан юм.

Уг мэдээлэл гарсан даруйд Манчестер Сити клубээс гаргасан мэдэгдэлд "Манчестер Сити Премьер лигийн дүрмийг зөрчсөн гэх эдгээр баримтуудад гайхаж байна. Бид Английн хөлбөмбөгийн холбоонд өргөн хүрээг хамруулсан, асар нарийвчлалтай материалыг өгсөн. Клубийн зүгээс энэ асуудлыг бие даасан комиссоор хянан үзэж, өөрийн байр суурийг батлах няцаашгүй нотлох баримтыг шударгаар хэлэлцэхийг хүсэж байна. Бид энэ асуудлыг бүрмөсөн зогсоохыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна
2
5 цагийн өмнө
Олимпын эрхийн төлөө хагас шигшээд шалгарсан бөхчүүд
3
7 цагийн өмнө
Эмилиано Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан хэдий ч яагаад талбайгаас хөөгдөөгүй вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.