A24, Atomic Monster, Chernin Entertainment болон 21 Laps Entertainment бүгд хамтран "Backrooms" буюу эцэс төгсгөлгүй үргэлжлэх, янз бүрийн үе давхаргатай хоосон өрөөнүүдийн тухай цоо шинэ кинон дээр ажиллаж эхэлжээ. Эцэст нь Backrooms-ээр кино гарах нь байна шүү дээ!

Эммигийн шагналт Роберто Патино киноны зохиол дээр ажиллаж байгаа юм байна.

Кэйн Парсонс гэх 17 настай хүү YouTube-д Backrooms цуврал бичлэгүүдээрээ ихээхэн алдартай болсон нэгэн билээ. Өсвөр насан дээрээ яваа ч тэрээр найруулагч бас VFX уран бүтээлчээр ажиллаж эхлээд байгаа юм. Түүний "Backrooms" бичлэгүүдийг 100 сая гаруй хүн үзсэн байдаг бөгөөд А24 студитэй хамтран хийх киногоо зуны амралтаараа амжуулж хийж дуусгах гэнэ.

Киноны нээлтээ хийх хугацаа тодорхойгүй бөгөдө илүү дэлгэрэнгүй мэдээллүүд одоогоор алга байна. Гэхдээ бид эцэст нь хүлээх кинонуудаа нэгээр нэмж чадлаа.