Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Турк аав нас барсан охиноо орхиж чадалгүй гараас нь атган удаан суужээ


Турк, Сирийн 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 7800 гаруй хүн амиа алдсан талаар нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Авран хамгаалагчид шуурхай ажиллан нурангид дарагдсан эсэн мэнд хүмүүсийг авран хамгаалсаар байгаа ч нэгэнт амьсгал хураагсдыг нуранги дороос гаргах хүч дутагдаж буй тул олон мянган хүн хайртай хүмүүстэйгээ салах ёс хийж амжаагүй байна. 

Туркийн Кахраманмараш мужийн нэгэн эцэг нуранги дор нас барсан 15 настай охиноо орхин явж чадалгүй гараас нь атган удаан сууж буй дүр зураг олны сэтгэлийг шимшрүүллээ. Тус муж нь газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн эхний голомтын нэг бөгөөд эхлээд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, удалгүй хэдхэн цагийн дараа ахин 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Мягмар гарагийн оройн байдлаар 4500 гаруй хүн амиа алдсан нь тогтоогдоод байсан бол өнөөдрийн байдлаар 7800 болон нэмэгджээ. Турк улсад 11 мянга гаруй барилга байшин нуран сүйдэж, 26 мянга гаруй хүн гэмтэж бэртээд байна. 

Эх сурвалж: Associated Press

Хамгийн их уншилттай
1
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
2
2023.03.17
Гэрлэлт чухал биш гэдгийг батлах Мишель Йео, Жан Тодт нарын 19 жилийн хайр
3
2023.03.13
Тайзан дээр уранхай жинс, сникерстэй гарсан Лэди Гага бүдэрсэн зурагчинд туслахаар яарав
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Эрдэмтэд анх удаа хоёр эрэгчин хулганаас гөлчгий гарган авчээ
2
3 өдрийн өмнө
Фото сурвалжилга | Дэлхийн технологийг Монголд нэвтрүүлэх “PAI Matrix”
3
4 өдрийн өмнө
2022 онд монголчуудын "аз жаргалын индекс" 0.1 оноогоор өсөж, 137 улсаас 61-т бичигдлээ
санал болгох
1
Уржигдар
Энэ 7 хоногийн онцлох, ҮР ӨГӨӨЖТЭЙ 12 контент
2
Уржигдар
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: 'Хаваршилт', Нис нис, цаг агаар
3
Уржигдар
Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.