Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Далай лам Турк, Сирийн аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ


Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 11 мянгад хүрээд байна. Өнөөдөр Далай лам НҮБ болон Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн тэргүүнд захидал илгээн, Турк, Сирид олон мянган хүний амь эрдсэнд эмгэнэл илэрхийлэн, Далай ламын дэргэдэх сангаас аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. 

Тэрээр "Ойр дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүдэд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлэн, эл харуусалт явдалд нэрвэгдсэн бүхий л хүмүүсийн төлөө бид залбирч байна. Газар хөдлөлтийн голомт дахь аврах, эрэн хайх, эмчлэн сувилах үйл ажиллагаанд олон улс орон тусламж дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Турк, Сирийн ард иргэдтэй эв санааны нэгдэлтэй буйгаа илэрхийлэн Далай ламын дэргэдэх сангаас хүмүүнлэгийн дэмжлэг яаралтай илгээхээ амлаж байна" хэмээжээ. 

Турк, Сири улс нь хэд хэдэн геологийн хавтангуудын харилцан үйлчлэлийн цэгт оршдог байна. Туркийн газар нутгийн дийлэнх хэсэгт газрын гүн дэх тектоник хавтан байрлах нь газар хөдлөлтийн эрчимтэй бүст тооцогдох юм.

Эх сурвалж: The Diplomat

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
3 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.