Хонгконгийн Засгийн газраас цар тахлын дараах аялал жуулчлалыг онцгойлон нэмэгдүүлэхийн тулд олон улсын 500 мянган жуулчдад ирж буцах хоёр талын онгоцны тасалбарыг үнэ төлбөргүй олгохоор болсноо зарлалаа. "Hello Hong Kong" нэрт шинэ хөтөлбөрийн хүрээнд ирэх зургаан сарын хугацаанд тасалбаруудыг бүх улсын иргэдээс сонгон шалгаруулах замаар олгох гэнэ.

Cathay Pacific, Hong Kong Airlines, HK Express зэрэг авиа компаниар дамжуулан олгох эл тасалбаруудад Хонгконг 250 сая ам.долларыг төсөвлөжээ.
Та ч бас Хонгконг руу ирж буцах үнэгүй онгоцны тасалбарт хэрхэн хамрагдаж болох вэ?
Үнэгүй тасалбарын ваучерыг Зүүн Өмнөд Азийн улс орны иргэдэд гуравдугаар сарын 1-ээс эхлэн Хонгконгт 90 хоногт аялах журмаар олгох бол дөрөвдүгээр сард зөвхөн Хятад улсын иргэдэд, тавдугаар сард Зүүн хойд Ази болон бусад улсынхныг хамруулна. Тасалбар үнэгүй боловч жуулчид өөрсдийн аяллын зардал, татвар зэргийг төлнө.
Алхам 1. ЭНЭ сайтад нэвтрэн бүртгүүлж, мэдээллээ оруулан өөрийн QR кодыг үүсгэнэ.
Алхам 2. Аяллын хугацаагаа оруулан, нислэгээ сонгож, ваучерт хамрагдах хүсэлтээ илгээнэ.
Хонгконг руу аялахаар төлөвлөж буй жуулчдад энэ гарын авлагыг уншин, сайтар танилцахыг санал болгожээ.
Эх сурвалж: discoverhongkong