Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Ub.life-ийн түүхүүд | Залуусын хуваалцсан мөнгө санхүүгийн сургамжтай 6 ТҮҮХ


Эртхэн мэдсэн ч болоосой, хэн нэг нь надад сануулахгүй яав даа гэж хүсдэг мөнгөтэй холбоотой сургамжтай түүх танд бий юу? Ub.life-ийн энэ удаагийн түүхүүдээр залуус мөнгө санхүүгийн бяцхан хөгтэй явдал, бүтэлгүйтэл, түүнээсээ суралцсан түүхээ хуваалцлаа. Та ч бас тэдний түүхийг уншсандаа харамсахгүй шүү     


#1 Шинэ жилийг ганц бялуу авах ч мөнгөгүй гурай угтсан гашуун дурсамж бий

Анх "юмыг яаж мэдэх вэ", "хэрэгтэй үед аминд орох байх" гээд кредит карттай болоод, их л жаргалтай хэдэн сарыг өнгөрөөсөн юм. Найзуудаараа хоолонд орно. Нэг л их даадаг, өгөөмөр хүн болоод урдуур нь ороод тооцоог нь хийнэ. Хөдөөнөөс хамаатан садан ирнэ. Нэг л их найрсаг хүн гоёж гангалаад л, чихэр жимс өгөөд явуулна. Болзоно. Нэг л соёлтой боловсон залуу мэт тансаглана. Бүгдийг нь кредит картаар. Нуулгүй хэлэхэд өмнө нь хэзээ ч ингэж хүссэнээрээ үрж, "цацаж" байгаагүй болохоор хэсэгтээ л сайхан байсаан, байсан. Тэгээд яасан бэ гэж үү? Нэг л өдөр кредит картын уртаас урт өрийн жагсаалт ирсэн дээ. Ядаж байхад яг төлөх өдөртэй нь зэрэгцээд шинэ жил хаяанд ирчихсэн байв. Чардайхаараа чардайж, илүү цагаар ажиллан, бага сага юмаа зараад нэг юм төлж барав. Ёстой л мэддэг маани мэгзмээ уншаад л картаа хаалгасан даа. Шанд нь шинэ жилийг ганц бялуу авах ч мөнгөгүй гурай угтсан гашуун дурсамж бий бий. 

Ганзо, 32 настай

#2 Амьдралынхаа хамгийн дурсамжтай аяллыг хэзээ ч хийхгүй байсан гээд бод доо

Их сургуульд ордог жилийн зун надад гайхалтай боломж тохиосон юм. Япон руу аялах, онгоцны тасалбар, бүх зүйлээ даалгах эрхийн эзэн болоод бөөн баяр болов. Гэхдээ татварын хэдэн төгрөг өөрөө төлөх нөхцөлтэй. Тэрийг л төлчихвөл бүр хэдэн сая төгрөгийн аяллыг үнэ төлбөргүй эдлэх гээд байгаа байхгүй юу. Долоо хоногийн дотор яаж мөнгө олох вэ гээд л толгой гашлаад, гэхдээ яг өөрөө төлөх мөнгөө гэрийнхэндээ хэлж чадахгүй яваад л байв. Гэрийнхэн намайг 100 хувь даалгаж байгаа гэж ойлгоод найр наадам хийх шахуу хөөрцгөөв. Хугацаа ойртоод л... Тэгсэн нэг өглөө ээж намайг дуудаад "Ээж нь энэ хадгаламжийг жаахан байхад нь нээсэн, хүүхдийн мөнгийг нь нэг төгрөг ч үрэлгүй цуглуулж байсан юм. Миний охин аялалдаа нэмэрлээрэй" гээд өгсөн нь татвар төлөөд ч цаана нь зөндөө үлдэхээр мөнгөн хуримтлал байсан. Ээждээ үнэхээр их баярлаж билээ. Гэхдээ би тэр мөнгөөс яг хэрэгтэйгээ аваад, бусдыг нь үлдээгээд, өнөөг хүртэл үргэлжлүүлээд хуримтлуулаад явж байгаа. Хэрвээ тэгэхэд ээж хуримтлуулаагүй байсан бол би амьдралынхаа хамгийн дурсамжтай аяллыг хэзээ ч хийхгүй байсан гээд бод доо.

 Тунгалаг, 20 настай

#3 "Дансан дахь үлдэгдэл хүрэхгүй" гэдэг юм даа

Цалингийн зээл аваад ээжийнхээ эмчилгээнд өгсөндөө би өөрөөрөө их бахархдаг. Ээждээ бодитой дэм болж чадсан гэж бодохоор сайхан ч бараг жилийн турш цалингүй шахуу амьдрах чанга юм билээ. Ээжийн бие ч тэнхрээд, болзоонд явж эхэлсэн үе. Нэг удаа хэрэндээ л түрийвчнийхээ хэрээр болзоогоо төлөвлөөд гарав аа. Кино үзээд гэрт нь хүргэж өгнө ухааны юм бодож байтал "манай хүн" нэг газар сууж юм ярих уу гэж байна. Мөнгөгүй гэлтэй биш тэгье л гэлээ. Хоол захиаллаа, нэг нэг шар айраг уув. Юм яриад л, яриа нийлээд л болзоо их аятайхан өрнөж байсан ч толгойн дотор тооцоо хийх цаг ойртсоор байгаа нь санагдаад л...Эвгүй эвгүй. Би болзооны үеэр тооцоо хийхэд нөгөө хүнээ эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ нойл ороход ч юм уу тооцоог нь хийчихдэг нэг дадалтай юм. Тогтсон ёсоороо нойл орох үед нь тооцоогоо хийх гэтэл "Дансан дахь үлдэгдэл хүрэхгүй" гэдэг юм даа. Яая даа гээд, нүүр мүүр улайгаад байж байтал болзоот охин маань хүрч ирээд "Хүүе, миний ээлж шдээ" гээд картаа уншуулчихдаг юм. Бантсан ч, их баярлаж, "яг миний хайрлах хүн мөн" гэх дохио сэтгэлд ирэх шиг болсон доо. Одоо тэр миний найз охин :) Охидоо, болзоот залуу чинь юу ч туулж яваа байж болно шүү. Ай, амьдрал гэж... 

Тулга, 22 настай

#4 Шаналсаар байтал төрсөн өдрийн долоо хоног нь болчхов

Яг бүтэлгүйтээгүй ч, ангалын даваан дээр "амь" гарсан нэг түүхээ ярьж өгье. Найз залуутайгаа үерхээд жил гаруй болсон, хамтдаа төрсөн өдрүүдээ тэмдэглэж, хэд хэдэн тэмдэглэлт өдрийн ард гарсан байв аа. Тун удахгүй найз залуугийн ээлжит нэгэн төрсөн өдөр болох гээд байдаг, мөнгөгүй ид хямарчихсан, яаж болгоно доо ухааны юм бодоод л шаналсаар байтал төрсөн өдрийн долоо хоног нь болчхов. Цалин буух болоогүй, зээлье гээд хэнээсээ ч зээлэх вэ гээд бүр "ацан шалаа, ангалын даваа" болчихсон хэхэ. Тэгээд яг төрсөн өдрөөр нь бүр арга чарга хайж утсаа гүйлгэж байтал бүр дээр үед үндсэн дансаасаа тусдаа нэг хадгаламж нээчихсэн байснаа таг мартчихсан байснаа санасан. Банк орж шууд хаалгаад л баяжчихаж байгаа юм чинь. За яг бодсон бэлгээ авч амжихгүй юм чинь ямартай ч уулзана гэснээрээ уулзав. Гэтэл харин ч өөрөө даалгасаар байгаад таарсан даа хэхэ. Манай хүн намайг мөнгөгүй, бэлэггүй эсэхийг анзаарч байгаа ч шинж алга. Инээгээд л, хамтдаа хөөрхөн л баярлав. Хайртай хүмүүстээ үнэтэй бэлэг өгч байж л баярлуулна гэж бид өөртөө аймар дарамт үүсгэчихсэн юм байналээ. Яг зарцуулаагүй ч тэр үед хадгаламж нээсэн байсандаа үнэхээр их баярласан даа. Баяр ёслол биш, өөр аминд тулсан асуудалд ч хадгаламжтай хүн л бэлэн байдаг юм байна.

Нэрээ нууцалсан, 25 настай

#5 Яаж ийгээд аялчихдаг байлаа. Гэхдээ...

Би аялах маш дуртай болохоор аялахаасаа хэзээ ч мөнгө харамлахгүй гэж өөртөө амладаг байсан юм. Зээл аваад ч хамаагүй аялна. Яаж ийгээд болгоод явчихдаг. Гэхдээ ард нь зээлтэй, санхүүгийн дарамттай үлдэх нь их л дээ. Гэхдээ өнгөрсөн жил хамгийн хэцүү байлаа. Хайртай хамтлагийнхаа тоглолтыг үзнэ гэж сэтгэл шулуудаад, бүр найздаа мөнгө зээлээд хамт тасалбараа авсан. Бараг бүх зүйлээ төлөвлөчихсөн, бүх зардлаа шахуу гаргачихсан байсан. Тоглолт нь болох хугацаа хол байсан ч эрт байх тусам хямд гээд зүтгэчихгүй юу. Тэгсэн чинь Орос-Украйны дайн гээд бүх төлөвлөгөө шалаар нурсан. Тэгээд юугаа ч буцааж чадалгүй, бүх мөнгөө зүгээр л салхинд хийсгэсэн. Эрсдэлээ тооцоод ядаж буцаах нөхцөлтэй тасалбар авчихсан байсан бол, цуцлах боломжтой буудал захиалсан бол шимтгэлээ төлөөд ч хамаагүй болгох байсан ч дандаа хямдыг нь бодоод хатуу нөхцлөөр захиалсан байсан. Үнэхээр их шатаж, маш ихээр гунигласан даа. Одоо энэ зун бас нэг тоглолт төлөвлөгдсөн байгаа. Даанч тэрэнд явах мөнгөгүй болж дээ. Бүх зүйлд санхүүгийн эрсдлээ тооцож, байдлыг олон талаас нь харах ёстой юм байна лээ шүү. 

Заяа, 26 настай

#6  Гэнэт нөгөө хадгаламжаа санаад ороод үзтэл "овоо" хэдэн төгрөг цуглачхаж

Жил бүр төрсөн өдрөөрөө бүх найзуудаа нэг дор цуглуулаад гоё тэмдэглэнэ дээ гэж боддог ч жил бүрийн хавар мөнгөгүй болчихдог байв. Шинэ жил, Цагаан сар, Валентин, Мартын 8-ны дараахан төрсөн хүн арга ч үгүй биз. Тэгээд нэг жил "занаж" байгаад банкны аппликейшнээрээ үндсэн данснаасаа өөр нэг хадгаламжийн данс үүсгээд өдөр бүр дансан дахь 5000-аас доош дүнтэй мөнгөө шууд хийдэг болохоор тохируулсан юм. Хадгаламжаа бүр "Бут авна" гээд нэрлэчихсэн. Хэдэн сарын дараа IELTS шалгалт өгөхөөр шийдсэн ч мөнгө цуглаж өгөхгүй, хүлээсээр байгаад шалгалтаа өгөх урам зориг унтрах дөхөөд байв. Гэнэт нөгөө хадгаламжаа санаад ороод үзтэл "овоо" хэдэн төгрөг цуглачхаж. Заавал банк орж хадгаламжаа хаах учраас банкны салбар дээр очоод айхтар нэртэй хадгаламжаа цуцлуулаад шалгалтдаа бүртгүүлж билээ. Банкны ажилтан өөдөөс мушилзаад байсныг бодвол "Бут авна" гэдэг нэрийг маань л шоолсон байх шүү хаха. Жил өнгөрч, төрсөн өдрөө айхтар тэмдэглэж чадаагүй ч IELTS-ийн хүссэн оноогоо бол авч чадсан шүү. 

Төгсжаргал, 21 настай


Шинэ жил, Валентин, Цагаан сарыг та амжилттай давсан уу? Тун удахгүй биднийг Мартын 8, цэргийн баяр, анд нөхдийн төрсөн өдөр, хаврын шинэ гутал хувцас авах хэрэгцээ, араас нь залгаад зуны аялал, хөгжмийн фестиваль гээд л уртаас урт жагсаалт дүүргэж мэдэх зардлууд хүлээж байгаад бэлэн үү? 

Мөнгө санхүүгээс болоод дээрх залуус шиг бүтэлгүй байдалд орох вий гэж санаа чилээж байвал яг одоо зорилгоо тодорхойлон, өдрөө сонгоод Монголын анхны Необанк М банкны шинэхэн хадгаламжийн үйлчилгээг ЭНД дарж нээлгээрэй. Хадгаламжийн сүүлийн хугацаагаа төрсөн өдөр, тэмдэглэлт баяр, шинэ жилийн өдөр, төгсөлтийн баяр гэх мэтээр хүссэнээрээ тохируулж, бүх үйлдлээ утсаараа удирдах боломжтой шүү. 

Яагаад заавал М банк вэ гэж үү? 

  • Дуртай өдрөөрөө буюу хугацаагаа хүссэнээрээ сонгож, өдрийн хүү тооцуулна
  • Бүх үйлдлийг аппликейшнээс буюу утсаараа хадгаламж нээн, орлого хийх бүх үйлдлээ удирдана
  • Тав тухтай буюу толгой эргүүлэм ямар ч асуудалгүйгээр хадгаламжаа хялбархан хянана.

Зорилго биелэх өдрөө сонго

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dr. Aditya 2024.03.15 129.205.113.185

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0 Хариулах