UBLife Logo
Newsfeed

ТикТок хүүхдүүдийн өдрийн хэрэглээг 1 ЦАГААР тогтоолоо

Г.Сүрэн
Г.Сүрэн
ТикТок хүүхдүүдийн өдрийн хэрэглээг 1 ЦАГААР тогтоолоо

ТикТок платформ 18 хүртэлх насны хүүхдүүдийн өдрийн хэрэглээг нэг цагаар хязгаарлах журмаа танилцууллаа. Шинэ журам нь дараа долоо хоногоос эхлэн дэлхий даяар хэрэгжих аж.

"Common Sense" медиагийн явуулсан судалгаагаар цар тахлын жилүүдэд АНУ-ын 8-12 насны хүүхдүүдийн ТикТок ашиглах нь 17 хувиар өссөн, 2021 онд энэ насныхан дунджаар 5 цаг 33 минутыг, өсвөр буюу 12-18 насныхан 8 цаг 39 минутыг тус платформыг ашиглан өнгөрүүлсэн болохыг танилцуулсан юм. Тиймээс хүүхдүүдийн хэрэглээнд хязгаарлалт тавьж, өдрийн 60 минутаас хэтрүүлэхгүй байхаар ийн шийдвэрлэжээ. 

Даваа гарагт АНУ-ын Засгийн газар улсынхаа харьяа бүх байгууллагуудын сүлжээгээс ТикТок платформыг хасаж цэвэрлэх 30 хоногийн хөтөлбөрийг эхлүүлээд буй. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.