Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гэрлэлт чухал биш гэдгийг батлах Мишель Йео, Жан Тодт нарын 19 жилийн хайр


Кино салбарт 30 орчим жил ажиллан олон гайхалтай бүтээлээ танигдсан Мишель Йео Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэнд кино хорхойтнууд туйлаас баярласан билээ. Мөн тэрбээр уг шагналыг хүртсэн анхны ази уран бүтээлч болсноороо түүхэнд бичигдлээ. 

Олон саад бэрхшээлийг туулан энэ өндөрлөгт хүрсэн Мишель Йеогийн хайр сэтгэл, хувийн амьдралын талаар товч мэдээллийг хүргэж байна. 

Мишель Йео сүйт залуу Жан Тодтойгоо 19 жилийн турш хамтран амьдарч байна. 2004 онд Шанхайд болсон тэмцээний үеэр анх танилцжээ. Бие биедээ дурласан хос удалгүй болзож эхэлсэн бөгөөд 2005 онд сүй тавьжээ. Мишель Жаны хошин шогийн мэдрэмж, цэнхэр нүдэнд дуртай хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. 

2004 он, Шанхай

Жан Тодт гэж хэн бэ? 

Өдгөө 77 настай Жон Тодт бол Францын автомашины уралдааны тамирчин асан, салбартаа танигдсан эрхэм юм. Тэрбээр 1966 оноос уралдааны машин барьж эхэлсэн бөгөөд Tour de France, World Rally Championship зэрэг өндөр зэрэглэлийн олон уралдаанд түрүүлж байжээ. 

Харин 1980 оноос Жон Тодт менежментийн багт ажиллах болсон байна. Ингээр тэрбээр 1982-1993 онд Peugoet Talbot Sport буюу Францын автомашин үйлдвэрлэгч Peugeot компанийн мото спортын үйл ажиллагааг хариуцсан хэлтсийн захирал, 1994-2007 онд Scuderia Ferrari-ийн ерөнхий менежер, 2004-2009 онд Феррари компанийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллажээ. Хамгийн сүүлд тэрбээр 2009-2021 он хүртэл Олон Улсын Автомашины Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллажээ. 

Тэд Франц, Малайз, Хонконг, Швейцарь зэрэг олон газар гэртэй ч жилийн ихэнх хугацааг аялж өнгөрүүлдэг гэнэ. Жон Тодт 2019 онд өгсөн ярилцлагадаа жилийн 185 өдрийн аялж өнгөрүүлдэг бол үлдсэн 70 өдрийг Францад, 100 хоногийг Женевт өнгөрүүлдэг хэмээжээ. 

Town & Country сэтгүүлийн 2022 оны 9-р сарын дугаарт Эми Николсон "Мишель Йеогийн жил" нэртэй нийтлэл бичсэн бөгөөд уг нийтлэлд Мишель сүүлийн үед гэрээсээ хэтэрхий холдсон мэт мэдрэмж төрж буй талаараа хуваалцжээ. Гэвч энэ нь түүний амьдардаг Парис, Женев, Малайзын Ипох хот биш аж. Тэр хайртай хүмүүсийнхээ байгаа газрыг, Жаны байгаа газрыг хэлсэн байна. 

Тэд хоёул өмнө нь амьдрал зохиож байсан. Жан өмнөх гэрлэлтээсээ Николас хэмээх хүүтэй бөгөөд тэр гурав тун дотно харилцаатай аж. 

Харин Мишель Хонконгийн бизнесмен Диксон Пунтай 1988 онд гэрлэж, дөрвөн жилийн дараа хоёр тийш болсон байна. Түүнийг энтертайнмент салбарт карьераа эхлүүлэхэд экс нөхөр Диксон нь тусалжээ. 

Мишель Йео, Жан Тодт хоёр 2022 онд албан ёсоор гэрлэхээр ярьж байсан ч удаа дараа хойшлуулсан аж. Гэсэн ч тэд одоогийн хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэжээ. 

Мишель "Тэр хэдэн жил хамт байснаа биш, хэдэн өдөр хамт байснаа тоолдог юм. Ингэхэд 6725 дахь өдрийн бэлэг юу билээ" хэмээн нэгэнтээ наргисан байдаг. 

Холбоотой мэдээлэл: Мишель Йеогийн ээж: Охин минь Малайзын бахархал болж чадлаа

Мишель Йео, Жейми Ли Кёртис хоёрын нөхөрлөл ингэж эхэлжээ

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
14
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.