Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ub.life-ийн туршилт: "Мандах" & "Этүгэн"-ий ПИРОЖКИ-ний аль нь хамгийн амттай вэ?

Бид анхны туршилтаа оюутнуудын дунд алдартай "Мандах" болон "Этүгэн" цайны газрын пирожкины амтны харьцуулалтаар хийлээ.


Оюутан залуучуудын дунд  "ЭТҮГЭН" болон "МАНДАХ" цайны газрын пирожки хамгийн алдартай. Гэхдээ аль нь илүү амттай байдаг талаар туршилт хийж үзэх үү? 

Бид “UB.LIFE-ийн туршилт” булангаараа шинэхэн оюутнуудын дунд амтат пирожкины туршилт хийлээ.

Л.Соёл -Эрдэнэ -Монголын Үндэсний их сургуулийн харьяа Хууль зүй удирдлагын сургуулийн “Эрх зүйч-1” ангийн оюутан.

Б. Ариунбат бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эдийн засгийн I курсийн оюутан.

Хамгийн гол нь тэд "Мандах" болон "Этүгэн" цайны газрын пирожкийг идэж үзээгүй ч "Этүгэн"-ий пирожкины талаарх шог бичлэг үзэж, хямд үнэтэй, том, амттай талаар нь ах эгч нараасаа олон сонсчээ. Идэхээр очсон ч урт дугаарлал үүссэн байсан гэнэ. 

За туршилтаа эхлүүлье. 

“Мандах зоог”-ийн пирожки

Л.Соёл-Эрдэнэ: Махыг нь маш жижигхэн болгож татсан, тос ихтэй, амт нь сонин байна. 

Б.Ариунбат: "Мандах"-ын пирожки  аргуун биш ч мах багатай юм. Зууван, урт хэлбэртэй болохоор идэхэд хялбар юм аа. Үнэ нь боломжийн санагдлаа. 

“Этүгэн”-ий пирожки

Л.Соёл-Эрдэнэ: "Этүгэн"-ий пирожки мах будаа ихтэй, амт нь их гоё юм байна. 

Б.Ариунбат: "Этүгэн"-ий пирошки илүү гоё амттай юм аа. Хэмжээ нь их том. Бараг л гуриланд ороосон будаатай хуурга шиг хэхэ. Гэвч их аргуун амттай байсан. Том бөөрөнхий учир идэхэд хүндрэлтэй, бутарч унаад, асгараад байсан. "Мандах"-ын пирожки шиг хэлбэртэйгээр хийвэл зүгээр юм шиг санагдлаа. Үнэ нь ч тохиромжтой юм. 

Үнэлгээ

Тэдэнд энэ хоёр пирожкины аль нь хамгийн гоё санагдсан бэ? 

Л.Соёл-Эрдэнэ: "Этүгэн"

Б.Ариунбат: "Этүгэн"

Энэ удаа "Этүгэн"-ий пирожки яллаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.