Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 9 үйл явдал


Энэ долоо хоногт манай улсад өрнөсөн, онцлон мэдүүштэй үйл явдлуудыг хураангуйлан хүргэж байна. 

АТГ-аас явуулж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн хувийн дансыг хааж, гадаад пасспортыг хүчингүй болгох Засгийн газрын шийдвэр гарсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. 

Улаанбаатар -  Дархан чиглэлийн авто замын нэмэлт хоёр эгнээ зам барихад шаардлагатай санхүүжилтийг Европын сэргээн босголт, Хөгжлийн банкын 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар шийджээ. 

Эрүүл Мэндийн яамнаас "Энэ жилдээ эрүүл жиндээ" үндэсний хэмжээний аяныг эхлүүллээ. Зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах уг аяны хүрээнд иргэдийн дунд зонхилж буй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрүүд хэрэгжих юм. 

Нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар баталсан дагуу одоогийн байдлаар 19 байршилд 44 төсөл хэрэгжүүлж байна. 

ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна. Сурагчдын улирлын амралт гуравдугаар сарын 27-31 өдрүүдэд үргэлжилнэ. 

Энэ долоо хоногт Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг зарлав. Үүнээс гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байгааг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба унадаг дугуйн болон явган хүний зам хариуцсан тусгай нэгжтэй боллоо. 2023 онд явган хүний 40 мянга орчим метр замыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. 

Нийслэлийн нутаг дэвсгэрийн 98 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарч буй талаар мэргэжилтнүүд мэдээллээ. Нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдөлбөл төвийн 6 дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар эрс хүйтэрсэн бол ирэх долоо хоногт тэнгэр цэлмэн дулаарах төлөвтэй байна. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.