Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Оюутан сурагчид "Mobicom"-ийн оффистой танилцах дурсамж дүүрэн өдөрлөгт оролцлоо


Өөрсдийн ирээдүйгээ шийдэж, сурах, ажиллах мэргэжлээ сонгох болоод буй төгсөх ангийн сурагчид болон мэргэжлээрээ ажиллаж, дадлагад гарахаар төлөвлөж буй оюутан залуусыг Мобиком групп оффистоо урьж, оффис аялал хийн, ажлын нэг өдөртэй танилцуулан, мэргэжилтэй холбоотой сонирхолтой асуултуудад хариуллаа.

Энэ өдөр хүүхдүүдийг хоёр хуваан өөр өөр цагт зочлуулсан бөгөөд бид хоёрдугаар хэсэг болж, хамгийн сүүлд оффисоор аялах хүмүүсийн нэг болов. Маркетингийн мэргэжилтэн эхлээд хүүхдүүдэд Мобиком группийн тухай танилцуулж, ажилтнуудаа хэрхэн анхаарч, ямар боломжууд олгодог болох тухай ярив. 

Зураг
Тайлбар
MongolContent


Мобиком групп нь Mobicom, Mobinet, Mobi finance, Mobicom Networks, Mongol Content зэрэг компаниудаас бүрдэх бөгөөд зөвхөн харилцаа холбооны салбар бус интернэт, контент үйлдвэрлэл, санхүүгийн асуудлыг шийдэхэд бүрэн туслах Monpay аппликэйшн гэх мэт олон үйлчилгээг санал болгож, цар хүрээгээ улам бүр тэлсээр байна.

Эхлээд хүүхдүүд Mongol Content-ийн байрлах давхарт ирсэн бөгөөд тэнд залуусын идэвхтэйгээр ажлаа урагшлуулах эрч хүчтэй байдал шууд мэдрэгдэж байлаа. Мөн хүүхдүүдийн сонирхлыг хамгийн ихээр татсан хэсэг нь амралтын хэсэг байсан юм. Ажилчид ажлаа зөвхөн ширээний ард сууж хийх биш оффис дотроо хүссэн тухтай газраа суугаад хийх боломжтой аж.

Mongol Content-ийн хувьд яг одоо Маамуу анимэйшны 18 дахь анги болон Ногун комикын 22 дахь дугаар дээрээ ажиллаж буйгаа хүүхдүүдтэй хуваалцаж, ажлын явцыг нь сонирхуулсан ба Gogo.mn болон Yolo.mn сайтын хамт олны сууж буй хэсгийг танилцуулав.

Үүний дараа сурагчид болон оюутнууд маань Monpay-ийн баг хамт олонтой уулзсан юм.

Өөрсдийн суух хэсэгтээ тэд амралтын хэсэг, эрүүл мэндээ байнга анхаарч байх ёстой тул турник, ажилчдынхаа тухай танилцуулсан самбар, хүн бүр байгаагаараа үзэсгэлэнтэй гэдгийг мэдрүүлэхээр тавьсан том толь зэрэг байв.

Зураг
Тайлбар




Хүүхдүүдийн хамгийн их саатаж, олон зүйлийн тухай асууж сонирхсон газар нь IT-ийн хэсэг байлаа.

Ажлынхаа алжаалыг тайлах амралтын хэсэг, ширээний хөлбөмбөг, 

Зураг
Тайлбар




Ажилтнууд долоо хоногийнхоо нэг өдөр нь оффисоос гадуур ажиллах боломжтой байдаг гэнэ. Хүсвэл тэд Moffice дээрээс эсвэл гэрээсээ, хаа нэг кофе шопоос ч ажлаа хийх боломжтой аж. 

Дараа нь Маркетингийн албатай танилцах ээлж болов. Мобиком Группийн нийт ажилчдын хүйсийн харьцааны 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд анх ажилд шинээр орж буй хүмүүсийг Чиглүүлэх хөтөлбөрийн хүрээнд сургалт, хичээлүүдэд хамруулдаг гэнэ.

Мөн ажлын уян хатан цагийн хуваариар ажиллах боломжтой гэнэ. Өглөөний 7 цагаас ажилдаа ирвэл үдээс хойш 16 цагт тарах боломжтой. Хэрэв 10 цагаас ирвэл 19 цаг хүртэл ажиллах гэх мэт та өөрийн боломж, хүсэлдээ тааруулан цагаа сонгох боломжтой гэнэ. 

Оффисын ажилчдаа анхаарсан өөр нэгэн сэтгэл татам зүйл нь ажилчдын хүүхдүүд байрлах хэсэг байсан юм. Хүүхдүүд ээж аавынхаа ажлыг тарах хүртэл нь энд тоглож, хичээл номоо давтаж, хүссэн зүйлээ хийж цагийг өнгөрүүлэх боломжтой. Мөн хөхүүл ээжүүдэд зориулсан тусгай өрөөг ч бэлдэж өгчээ.

ЗурагТайлбар




Энэ мэтээр орчин үеийн тоног төхөөрөмж, амралтын хэсэг, боломжуудаар хангаж өгсөн Мобиком группийн оффисоор зочилсон хүүхдүүд сэтгэл ханамж дүүрэн байсан юм.

Бүтээгдэхүүн маркетингийн албаны захирал Г.Дөлгөөн:

Бид дөнгөж шинээр сургуулиа төгссөн хүүхдүүдтэй ажиллах маш их сонирхолтой байдаг. Учир нь залуус маань зах зээлээ маш сайн мэдэрдэг, өөрсдөө ч бусдад хэрэгтэй амар хялбар бүтээгдэхүүн өгөхийг хүсдэг. Бид зах зээлд бүх төрлийн сегментэд тохирсон үйлчилгээнүүдийг санал болгодог шүү дээ. Залуучуудын BE брэндийн хувьд бид залуустай хамьран ажиллах, дөнгөж төгссөн залуусыг авахдаа баяртай байдаг. Мөн төгсөх курсийн оюутнууд манайд ирж дадлага хийх бүрэн боломжтой. Манай группийн хувьд ажлаа заавал ажлын цагийн хуваарьт баригдалгүйгээр өөртөө тухтай, таатай байдлаар хийх боломжийг бүрдүүлж өгдгөөрөө онцлог.

Mobinet компанийн Хэрэглэгчийн бизнесийн хэлтсийн мэргэжилтэн П.Цэнгэл:

Бид залуу үетэйгээ хамтран ажиллахад ямагт нээлттэй байдаг. Шинээр орж ирж буй залуусынхаа хамт олонтойгоо байгаа хандлага дээр илүү анхаарал хандуулдаг бөгөөд бүгд ажлаа хийж байхдаа жаргалтай, хоорондоо чөлөөтэй харилцахыг илүүд үздэг. Би Мобиком групптээ их удаан ажилладаг бөгөөд компаниараа маш их бахархдаг. Маш олон төрлийн залуусын хүсэл эрмэлзлэл, мөрөөдлийг дэмжиж маш мундаг боловсон хүчнийг бэлддэг гэж боддог. Маш их ажлын туршлага олж авахаас гадна гоё хамт олонтой цагийг өнгөрөөдөг.

Шинэ Монгол дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Б.Баяржавхлан:

Ажиллах орчи, хүмүүсийн хандлага надад маш их таалагдлаа. Би одоо програм хангамжаар сурч байгаа. Энд оффистой танилцаж байхдаа дадлага хийх боломжтой байдаг тухай мэдэж авлаа. Хүмүүс нь маш чадварлаг санагдлаа. Бас унтаж амарч болдог ногоон зүлэгтэй хэсэг нь их гоё байсан. Би өөрөө өдөр тийшээ багахан унтаад сэрэхээрээ маш их эрч хүч авдаг төрлийн хүн болохоор оффист ийм хэсэг байхаар их гоё санагдлаа. Баярлалаа.

н.Өлзийжаргал, нэгдүгээр курсийн оюутан:

Орж ирээд хамгийн түрүүнд мэдэгдсэн зүйл бол Мобиком групп оффисынхоо төлөвлөлтийг ажилчдынхаа амьдралын хэв маягтай их бодолцож үзсэн нь таалагдлаа. Орой ажилладаг хүмүүстээ зориулаад гал тогоо, хувцас солих өрөө, юмаа хийж болох шүүгээнүүд, унтаж амрахад зориулсан амралтын хэсэг гэх мэт. Ажилчдынхаа нөхцөл байдлыг бодолцож үздэг газрууд олон байгаасай гэж хүсдэг. Харин Мобикомын хувьд тийм байж чадсан нь гоё санагдлаа.

11-р сургуулийн сурагч Б.Амирлан:

Оффисын дизайн, зохион байгуулалт, давхар давхраараа яаж хуваарилагдсан зэрэг нь таалагдлаа. Ажлын орчин их тухтай санагдлаа. Ер нь аливаа байгууллага их чөлөөтэй, ажлын хамт олон их дулаахан, нээлттэй байгаасай гэж хүсдэг. Өнөөдрийн оффистой танилцах өдөрлөгт явсандаа баяртай байна. Олон байгууллага бас ийм зүйл хийдэг болоосой гэж хүсэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
2
21 цагийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
23 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
23 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.