Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жазз, Dreamers' Day, консепт үзэсгэлэн


Нартай дулаахан, бага зэрэг хур тунадастай адал явдалтай гэгч нь долоо хоногт юу хийхээр төлөвлөж байна даа? Танд таалагдах сонирхолтой эвентүүдийг онцлон хүргэж байна 

Гэхдээ цаг агаартаа тохируулан хувцаслахаа мартуузай. Бямба гарагт хүйтэрч, өдөржин шөнөжин цас орох нь байна шүү. 

ХӨГЖИМ

The Hu in the Metaverse

Хаана: Metaverse

Хэзээ: 3.30

Алдарт The Hu хамтлаг анхны метаверс буюу виртуал амьд тоглолт хийх гэж байна. Метаверс дээр, тэгээд бүр The Hu хамтлагийн тоглолт гээд бод доо   

Live Jazz: The Bluescoopers

Хэзээ: 3.29

Хаана: Fat Cat Jazz Club

The Bluescoopers хамтлагтай хамт хаврын дулаахан үдшийг жазз хөгжим, бүдүүн муурын хамт тэмдэглэн өнгөрөөгөөрэй. Таны зүрх сэтгэлийг хөглөн уяраах болно. 

А.Адан "Жизель" балет

Хаана: Дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 4.1 ба 4.2-нд 17 цагаас

Дэлхийн шилмэл сонгодог балетын нэгд зүй ёсоор тооцогддог "Жизель" балет танд үгээр хэлэмгүй гоо зүй, эмзэг торгон атлаа хүчирхэг мэдрэмжийг өгөх болно. 

ҮЗЭСГЭЛЭН

Мартахгүй давтахгүй | консепт үзэсгэлэн

Хаана: Монголын Уран Зургийн Галерей 

Хэзээ: 3.28-4.01

Лантуун дохио ТББ-ын 10 жилийн ойг угтан "Мартахгүй, Давтахгүй" хөдөлгөөнийг эхлүүлэн гэрэл зураг болон дижитал арт хосолсон үзэсгэлэнг дэлгэж байна. 

ЖҮЖИГ

У.Шекспир "Ромео, Жульетта" 

Хаана: Улсын Драмын Эрдмийн театр

Хэзээ: 3.29

Хайр сэтгэлийг урлагт илэрхийлсэн төгс бүтээл хэмээгддэг алдарт жүжиг танд хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлж, уй гунигтай боловч эмзэг уярам хайрын мэдрэмжийг амтлуулах болно. 

КИНО

Dreamers' Day Special: Eastern Memories

Хэзээ: 3.30

Хаана: Тэнгис кино театр

Мөрөөдөгчдийн өдрийн тусгай үзвэрээр Финландын хэл шинжлэлийн эрдэмтэн, дипломатч, аялагч Густав Йон Рамстедтын (1873-1950) Монгол, Япон, Хятад, Өмнөд Солонгосоор хийсэн аяллын тухай бүтээл дэлгэгдэх болно. 

ЭВЕНТ

Queer Poetry Night | Vol.1

Хаана: Elixir Coffee & Wine Bar

Хэзээ: 3.30

Күийр буюу ЛГБТИК+ амьдрал, хайр дурлалын тухай яруу найраг, шүлгийн эвент зарлагджээ. Үнэ төлбөргүй бөгөөд шүлгээ унших бол бүртгүүлэхээ мартуузай. 

ЦИРК

"Bravo" циркийн тоглолт

Хаана: Монгол бөхийн өргөө

Хэзээ: 3.24-4.02 хүртэл өдөр бүр 

Гиннесийн дээд амжилтыг эзэмшигч Duo Vitaly, дэлхийн алдарт алиалагч Эркин, агаарын нисгэгчдийн групп, алдарт Никулин циркийн Сул шат, дамнуурган дээр наадагчид гэх мэт шилдэг бүрэлдэхүүнт баг хамт олны гайхалтай үзүүлбэрийг хүүхэд багачуудтай сонирхоорой. 



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
3
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
санал болгох
1
4 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.