Юнителийн 14-23 насны залууст зориулсан U Brand Монголд анх удаа Webtoon цуврал гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Залуу, шинэлэг, хайр татам, бас сэтгэл догдлом дүрүүд, үйл явдлаар чамайг хөтлөх тэрхүү Webtoon-ийн шинэхэн улирал ирэх сараас гарах гэж байна.

Гэхдээ сайхан мэдээ ингээд л дуусаагүй шүү. Webtoon-ийн шинэхэн улиралд зориулаад цаана чинь Date with U гэх тоглоом гаргасан байна.

Энэ тоглоом бүр аймаар хөөрхөн за. Анх удаа л би ийм монгол тоглоом тоглож үзсэн гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Учир нь Webtoon-ийн гол дүртэй чи яриа өрнүүлж, асуултуудад хариулж, хажуугаар нь хөгжилтэй тоглоом тоглох болно. Харин үүний дараа чамайг ангидаа дүрүүдээс хэнтэй нь цуг ширээний найз болж суухыг чинь хэлж өгөх юм.

Би лав гарч ирсэн үр дүнд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Харин чи яг одоо ангидаа хэнтэй цуг суухаа яагаад олж мэдэж болохгүй гэж? ЭНД дараад тоглоомыг хаана ч, хэзээ ч шууд тоглох боломжтой шүү.
Мөн Webtoon-ийг эхнээс нь заавал уншиж сонирхоорой. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. ЭНД дарна уу.
