Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гуравдугаар сард дэлхийг "дулаацуулсан" 8 эерэг үйл явдал


Энэ сард дэлхий дахинд өрнөсөн эерэг, дулаан үйл явдлуудыг хүргэж байна.


#1 Финланд улс аз жаргалын индексээрээ 6 дахь жилдээ тэргүүлэн, дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо. 137 улсад явуулсан уг үзүүлэлтээр Монгол Улс 61-т бичигдсэн юм. 

#2 1990-ээд онд ердөө 46 улс орон хүүхэдтэй болсон аавуудад чөлөө олгодог байсан бол 2023 оноос эхлэн 107 улс аавуудад цалинтай чөлөө олгох боллоо. 

#3 Унгар улсад хиймэл оюун ухаан бүхий технологиор хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх боллоо. Дэлхий даяар өдгөө 2.3 сая эмэгтэй хөхний хорт хавдартай нь оношлогдож, 685 мянга гаруй эмэгтэй өвчний улмаас амиа алдаад байна. 

#4 Дэлхийд анх удаа зөгийний вакциныг эрдэмтэд гарган авлаа. Ингэснээр экосистемд чухал үүрэгтэй зөгийний тоо толгойг хамгаалахын зэрэгцээ зөгийгөөр дамжиж болзошгүй өвчнөөс сэргийлэх юм. 

#5 Шотландын засгийн газраас амьтныг тамлан зовоох бүх төрлийн спортын үйл ажиллагаа, туршилтыг явуулахыг хориглолоо. Үнэг, туулай, ноход зэрэг олон амьтад эрх чөлөөтэй боллоо! 

#6 Бельги улсад замын түгжрэлийг багасгахын зэрэгцээ хорт утаа ялгаруулахгүй, эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг харгалзан үзэж газраас дугуйчдыг явсан км тутамд 0.27 евро буюу 1022 төгрөгийг урамшуулал болгон олгож эхэлжээ. 

#7 Өдөрт 11 минут алхах нь л зүрх судасны өвчлөлд өртөх магадлалыг 25 хувиар бууруулдаг болохыг 30 сая гаруй хүнд явуулсан судалгаагаар тогтоолоо. 

#8 Дэлхийн улс орнууд далайн нөөцийг ирэх 10 жилийн хугацаанд хамгаалах түүхэн гэрээ байгууллаа. Ингэснээр 2030 он гэхэд далайн 30 хувийг хамгаалалтад авах юм. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.