Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хайртай хүндээ хэзээ ч хэлж, мэдрүүлж болохгүй 12 зүйл


Заримдаа бидний мартчихдаг, анзаардаггүй хэд хэдэн зүйлийн сонирхуулах гэж байна. Та бүхэн минь хайртай хүнээ өөрөө ч мэдэлгүй жаахан гомдоочихсон яваа юм биш биз? Хайр гэдэг маш эмзэг хэврэг зүйл учраас үргэлж нандигнаж, хамгийн хэврэг зүйлийг гартаа атгаж байгаа мэт болгоомжтой байгаарай.


1. Өмнө нь харилцаж байсан хүнээ ярих

Ямар ч тохиолдолд энэ тухай дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Бас одоо та хоёр хоорондоо үерхэж л байгаа бол гуравдагч ямар нэгэн хүнийг би асуудалд оруулж ир. Тэр хүнтэй хийсэн зүйл, тэр хүний ямар байсан, юу хийдэг байсан, тэр одоо огт хамааралгүй гэдгийг санах хэрэгтэй. 

2. Өөр хэн нэгэн чиний хувьд илүү сэтгэгдэл төрүүлсэн мэт байх

Мэдээж хүн л юм хойно хэн нэгнийг хараад догдлох, гэнэт хачин сонин санагдах үе гарах л байх. Хамгийн наад жишээ нь дуучин, жүжигчин хараад крашлах шүү дээ. Гэхдээ та хажуудаа байгаа хүнд ямар тусахын бодолцдог байх хэрэгтэй. Тэр хүн юу гэж бодож, эмзэг хүлээж авах бол гэдгийг анхаарч, ийм төрлийн сэтгэл хөдлөлөө тэр хүнд буруугаар ойлгуулахгүй байх хэрэгтэй.

3. Харьцуулах

Хэн нэгэнтэй харьцуулж, ийм байна, ингэ тэг гэх нь хориотой зүйл гээд ойлгоход болно. Бага байхад ээж аавууд биднийг найзуудынхаа хүүхэдтэй харьцуулахад ямар новшийн мэдрэмж авдаг байлаа даа, түүн шиг, түүнээс ч дор санагдана гэж ойлгох хэрэгтэй. Харьцуулж доош нь хийвэл тэр хүний сэтгэлд маш гүн шарх үлдэнэ гэдгийг санаарай.

4. Аливаа зүйлээс үл тоох, мартах

Хэн нэгэн хүнийг хайрлаж, тэр хүн танд итгэнэ гэдэг нь бие биенийхээ хувьд салшгүй нэг хэсэг болно гэсэн үг. Мэдээж хүн бүрд хувийн орон зай, цаг байх ёстой. Харин бусад зүйл дээр, жишээ нь баярын үеэр нь баярлуулахгүй, тоохгүй өнгөрөөх, ядаж л гараас нь атгахгүй, харь хол хүн мэт сууж болохгүй. Тэр хүнийг онцгой бас чухал гэдгийг мэдрүүлэх нь л чухал юм. 

5. Асуудлыг нь сонсохгүй, тоохгүй байх

Үнэхээр хэцүү болоод л танд асуудлаа хуваалцаж байхад нь түүнийг нь тоохгүй өнгөрвөл маш ихээр гомдох нь ойлгомжтой. Ядаж л ярилцаад, ойлгоод, сонсоод, анхаарч байх хэрэгтэй. Хэцүү завгүй ажлын өдрийнх нь дундуур дулаан үгтэй зурвас илгээсэн ч болно шүү дээ.

6. Ойлгомжгүй, яагаад уурласан, гомдсон, хөндийрснөө шударгаар хэлэхгүй байх

Тэр хүнийг үл ойлгогдох дунд үлдээх нь маш том тарчлаан болдог. Та ямар нэг байдлаар эморлоо гэхэд нөгөө хүн чинь өөрөөсөө бурууг хайна эсвэл өөр олон арван шалтгааныг бодож үзнэ, түүнийгээ дагаад ихээхэн хямардаг. Тиймээс хостойгоо илүү шударга байж, юу болсноо, яагаад дуугаа хурааж, ганцаар байх цаг хэрэгтэй байгааг хэлсэн нь маш шударга байх болно. 

7. Худал амлалт хэлэх

Чадахгүй, эргэлзсэн зүйл дээрээ хэзээ ч бүү амлалт өг. Энэ нь анхнаасаа боломжгүй гэж хэлснээс хэд дахин хүнд тусдаг. 

8. Эмзэг сэдвээр нь зөрүүлээд дайралт хийх 

Ямар ч харилцаанд, ямар ч тохиолдолд энэ нь болохгүй зүйл юм шүү. Тэр хүний өөртөө эмзэглэж явдаг сэдвээр дайралт хийнэ гэдэг нь ямар ч тохиолдолд маш харгис үйлдэл байх болно.

9. Тэднийг өөрчлөх гэж хүчлэх

Мэдээж бид хэн нэгэнтэй учрахдаа илүү сайн болж өөрчлөгдөхийг хүсдэг. Гэхдээ өөрчлөх гэж зүтгэж, улайрч, тэр хүнд тухгүй бас хүчилсэн мэдрэмж төрүүлэх нь буруу юм. Та хайртай хүнээ нэг бол байгаагаар нь хайрлахыг хичээх, эсвэл тэр хүнд үнэхээр шаардлагатай байгаа өөрчлөлтийг ярилцаж ойлгуулах аргаар хийгээрэй.

10. Өнгөрснийг эргэн сөхөх

Энэ нь хэзээ ч зогсохгүй хэрүүлийн тойргийг бий болгодог. Байнга өнгөрснөө сөхөж ярих, "Ингээ биз дээ" гэх маягаар ард хоцорсон байх ёстой асуудлыг одоо руу авчрах нь таныг ч тэр хүнийг ч үргэлж зовоох болно. 

11. Дэмжихгүй байх

Ямар ч үед та тэр хүний ар тал болох ёстой. Түүний мөрөөдлийг сонсож, дэмжиж, тусалж, зөвлөх хэрэгтэй. Бас алдаа гаргахад нь хэлж өгдөг, засахад нь тусалдаг, хүнд хэцүү зүйлтэй нүүр тулахад нь дэмждэг байх хэрэгтэй. Эсрэгээрээ танаас ямар ч дэмжлэг мэдрэхгүй бол тэр хүний хүсэл тэмүүлэл ч унтарч, маш ихээр гомдох болно.

12. Хичээл зүтгэл гаргахаа болих

Нэгэнт минийх болчихсон юм чинь гэж байгаа мэт хамт хийдэг байсан зүйлээ хийхээ больж, өмнөх шигээ харилцаандаа хүч хөдөлмөр зарахгүй байх нь сэтгэлийг сэвтээдэг. Байнга биш ч заримдаа санаачлага гаргаж, шинэ зүйл туршиж, хайраа ямагт шинэ мэдрэмжээр сэлбэж, сонирхолтой байлгах хэрэгтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
2024.04.22
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.