Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятад коллежууд оюутнуудад "хайраа олох" 7 хоногийн чөлөө өгч эхэлжээ


Хятад улсад сүүлийн жилүүдэд төрөлт багасаж хүн амын тоо буурах хандлагатай байгаа тул коллежууд оюутнууддаа "хайраа олох" долоо хоногийн чөлөө өгөхөөр болжээ. Ирэх дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт оюутнуудад уг чөлөөг өгөх бөгөөд есөн ч коллеж 2019 оноос эхлэн жил бүр уг чөлөөг олгодог байжээ.

Жишээ нь, нисэх мэргэжлийн Мианьян коллежийн захиргаанаас "Оюутан залуус залуу насандаа хайрыг мэдэрч, насан туршийн хань ижлээ олоход нь зориулан бид чөлөө өгч байна. Залуус зай завсаргүй хичээлээс өндийн, сургуулийн орчноос гарч, ногоон байгальд зугаалан, хаврын догдлолыг мэдрээсэй" гэжээ. 

Сичуан мужийн нэгэн оюутан "Сургуулиас чөлөө өгнө гэдгийг дуулаад өрөөний найзтайгаа хамт аяллын тасалбар захиалсан. Тэндээ хэд хонож, гадуур зугаалж, шинэ найзуудтай болж, толгойгоо сэргээнгээ болзоонд явж үзмээр байна. Бусад улсын залуус дунд ангиасаа л болзож эхэлдэг бол бид хоёр лав ерөөсөө болзож үзээгүй" гэжээ. 

Хятад улсын засгийн газраас төрөлт багасаж, орон нутгийн хүн ам буурч буйтай холбогдуулан хотын охид эмэгтэйчүүдийг орон нутгийн ганц бие залуустай суулгахыг уриалан, "гэрлэлтийн амралт" олгож эхэлсэн юм. Ажилтай хосууд гэрлэвэл цалинтай чөлөө олгох гэнэ. 

Эх сурвалж: China Daily

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
2
3 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
3
21 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.