UBLife Logo
Боловсрол

4 голчтой, хоёр ном гаргасан, SAT-ийн өндөр оноотой хүүд Харвард татгалзав

4 голчтой, хоёр ном гаргасан, SAT-ийн өндөр оноотой хүүд Харвард татгалзав

Зөвхөн Харвардын их сургууль ч биш, MIT, Yale, Princeton-ийн их сургуулиуд ч хүүд татгалзсан хариу өгчээ. Тэрээр SAT-ийн 1600 онооноос 1560 оноо авсан бөгөөд физик тооны чиглэлээр пэйж хөтөлдөг, асар их дагагчтай, Оны шилдэг сурагч гэх шагнал хүртэл хүртсэн байжээ.

Тэгсэн ч тэр дэлхийн томоохон их сургуулиудаас татгалзсан хариу сонссон байна. Алсамраее гэх нэртэй тус оюутан одоо Стэнфорд их сургуульд сурч байгаа бөгөөд түүнийг их сургуулиудаас татгалзсан хариу авсан тухай мэдээллийг нэгэн TikTok хэрэглэгч хүмүүст сонирхуулжээ.

Энэхүү татгалзсан шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа бөгөөд түүнийг зөвхөн хичээл номдоо л анхаарч бусад зүйлийг орхигдуулсан байх магадлалтай юм хэмээсэн байна. Та бүхэн маань сургуульд хүсэлт илгээх гэж байгаа бол өөрийгөө маш олон талаас нь харуулах шаардлагатай бололтой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
1
1
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.